Орон нутагт ядуурлын түвшин нэмэгджээ
Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банктай хамтран “Ядуурлын дүр төрх-2016” ядуурлын тооцооны үр дүн мэдээг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Судалгаагаар ядуурлын түвшинг анх удаа аймгийн түвшинд тооцон гаргаж, танилцуулж байгаа нь энэ юм.

ҮСХ болон Дэлхийн Банкны хамтран тооцсон ядуурлын тооцооны үр дүнг авч үзвэл Монгол улсын ядуурлын түвшин 2014 онд 21.6 хувь байсан бол 2016 онд 29.6 хувьд хүрч 8.0 пунктээр өсжээ. Энэ нь 2016 оны нийт хүн ам болох 3 сая хүнээс 907.5 мянган хүн нь ядууралд өртсөн байна гэсэн үг. Ядуурлын гүнзгийрэлт 2016 онд 7.7 хувь болж, 2014 оныхоос 2.5 пунктээр, ядуурлын мэдрэмж 2.9 хувь болж, 2014 оныхоос 1.0 пунктээр өссөн байна. 

Хот хөдөөгийн хүн амын амьжиргааны түвшинг харьцуулахад хөдөө орон нутагт ядуурал илүү нэмэгдсэн байна. Монгол Улсын нийт хүн амд хөдөөгийн хүн амын эзлэх хувь бага ч хөдөөд ядуурлын түвшин 10.1 пунктээр өссөн байна. Тодруулбал, хөдөөд ядуурлын түвшин 2014 онд 2012 оныхоос 11.7 пунктээр буурсан байсан. Харин 2016 онд эргээд 10.1 пунктээр өссөн байна. Энэ нь ядуурлын шугамын дөнгөж дээр байсан өрхүүд эдийн засаг, нийгэм, байгаль, цаг уурын багахан хүндрэлд өртөж, буцаад ядуурлын шугамын доор орсныг харуулж байна. 

Бүс нутгийн хувьд авч үзвэл Зүүн бүсэд ядуурал 12.5 пунктээр, Баруун бүсэд 10.0 пунктээр, Улаанбаатар хотод 8.4 пунктээр, Хангайн бүсэд 8.3 пунктээр, харин Төвийн бүсэд ядуурлын түвшин бусад бүсүүдтэй харьцуулахад арай бага буюу 4.6 пунктээр нэмэгдсэн байна. 

Ядуурлын байдлыг аймгаар бүсчилж харвал Баруун бүсийн хувьд Увс аймгийн ядуурал бусад дөрвөн аймгаас нэлээн бага буюу хамралтын хүрээ нь 24.2 хувь, Завхан аймагт ядуурал хамгийн өндөр буюу хамралтын хүрээ нь 47.5 хувь байна. Хангайн бүсийн хувьд Орхон аймгийн ядуурал бусад таван аймгаас нэлээн бага буюу хамралтын хүрээ нь 23.5 хувь, Өвөрхангай аймагт ядуурал хамгийн өндөр буюу хамралтын хүрээ нь 41.1 хувь байна. Төвийн бүсийн хувьд Өмнөговь аймгийн ядуурал бусад зургаан аймгаас нэлээн бага буюу хамралтын хүрээ нь 15.4 хувь, харин Говьсүмбэр аймагт ядуурал хамгийн өндөр буюу хамралтын хүрээ нь 52.4 хувь байна. Харин Зүүн бүсийн хувьд гурван аймгийн ядуурлын хамралтын хүрээ ойролцоо буюу 41.5-47.0 хувь байна.

Улсын хэмжээнд нийт аймгуудын ядуурлын байдлыг авч үзвэл Увс, Орхон, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв аймгуудаас бусад аймгуудад ядуурлын хамралтын хүрээ нь Улсын дунджаас дээгүүр байна.







П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2017-10-18 05:50:01
    ta nar oorsnoo bodlogogui xanddag shuu d toroo tejeelgesen ene xeden xunii xuwi uzleer xuvi zayagaa todorxoiluulaad bxad tun xaramsaltai bna diilex xeregtei bna...
    124.158.125.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Shar tolgoi 2017-10-18 03:48:43
    China en olon gadnii baiguullagiin darmtiig surj hugjsun. Naad shar tolgoitnuud chini Mongold ajil hiisen bolj MASH undur tsalin avdag ter ni bidnii tatvar
    172.113.218.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-10-18 00:33:48
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-10-17 13:57:38
    Сонгуульд хэнд, ямар намд саналаа өх вэ гэхээсээ илүү яаж саналаа 20-50 цаасаар худалдах гэж боддог тул ингэж ядуурч байгаа. Ингээд байвал улам ядуурна
    150.129.141.243
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-10-17 10:30:17
    ОУВС-ын заавраар цалин тэтгэвэрийг нэмэхгүй, татвар хураамжуудаа нэмээд байвал ядуурал улам өснө. Эрдэнэбатын Засгийн газар, ОУВС-ийн бодлогоор ядуурал өслөө
    202.170.70.48
    Мэдэгдсэн Хариулах