Шинэ дагуул хотууд байгуулах нь үр дүнтэй гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын тулгамдсан зарим асуудлыг хэрхэн шийдэхээр ажиллаж байгаа талаараа товч танилцуулсан. Агаарын бохирдлыг бууруулах болон цэвэрлэх байгууламжийн шинэчлэл хамгийн их анхаарал татаж байгааг тэрбээр дурдав. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор 3 захирамж гаргасан, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, одоо байгаагаа сайжруулах гэх мэт шийдлүүд яригдаж байгааг товч танилцуулсан юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга 500 000 хүн амтай байхаар төлөвлөгдсөн нийслэл өнөөгийн хүн амын төвлөрөл ачааллаа даахаа больсон байгааг бид сайжруулах гэж оролдохоос илүү шинэ дагуул хотууд байгуулах нь үр дүнтэй, илүү ахицтай ажил байх болно хэмээн онцлов. ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа дагуул хот байгуулах төсөл санаачлан ХБНГУ-ын мэргэжилтнүүдээр ТЭЗҮ-ийг хийлгэсэн талаараа ч дурдлаа. Хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс төр захиргааны байгууллагууд, их дээд сургуулиудыг хотоос гаргах, дагуул хот байгуулах тулгамдсан асуудлаа шийдсэн Малайз Улсын нийслэл Куала Лампур, БНСУ-ын нийслэл Сөүл, Казахстан Улсын нийслэл Астана гэх мэт хотуудыг үзэж, туршлага судлаасай хэмээн хүсч байгаагаа мөн хотын даргад илэрхийллээ.

Мөнгө хөрөнгөний бэрхшээл яриад суувал юу ч хийж чадахгүй, мөнгө босгож бодит ажил хийж үр дүн гаргах хэрэгтэй талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн сануулсан юм. Тэрбээр хэлэхдээ аль ч улс орны нийслэл хотод тулгамдсан асуудал байдаг, гэхдээ манай Улаанбаатар хот 4 ханатай гэрт анх өрх айл болоод, ам бүл нэмээд багтахаа больсон өрх айл шиг л байна хэмээн зүйрлэв.

Улаанбаатар хотын нийт хүн ам одоогийн байдлаар 1 сая 370 мянга, нийслэлд өдөр тутам ирж очдог болон хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутны тоог оруулбал 250 мянга орчим хүн энэ тоон дээр нэмэгдэх юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Odoo Batboldoo hiih l uldeed b na daa ya 2017-10-18 02:20:56
    Nutagshil suurshiliin Tosol bolowruulaad ih l udlaa ug tosol deer Daguul hotiin tosluud baiguulah gal Konzepzi uun deer suurilsan Germanii Arhitektoruudiin tosl...
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-17 12:15:43
    Спирал биш оросоор спэй гэсэн үргүйжүүлэх арга уг нь хамгийн зөв оновчтой шийдвэр байсан даанч тэнэг сошиал хөөсөнд амьдрагсад шүүмжилсээр байгаад болиулсан
    150.129.141.53
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-10-17 08:12:15
    нохойн спираль л лав хотыг еерчлеж чадахгуй еер арай зоригтой хун тавих хэрэгтэй газрын асуудалд хуулиа бариад тер жааан темер нууртэй байхгуй бол болохгуй
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • hi 2017-10-17 08:10:33
    Zov chuu, Shine hot bariyaa, zov ihelj bna. Mundag amjilt.
    202.21.101.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-10-17 07:41:17
    Зоригтой эхлэх ёстой.Тун удахгүй хүн амьдрахад бүр хэцүү болно.Шинэ хот яаралтай бариа.Бусад нь хамаагүй.
    202.21.117.230
    Мэдэгдсэн Хариулах