Архигүй клуб үгүйлээд байсан яалаа...
Оюутан  сурагчид, асвар насныхан төдийгүй чөлөөт цагаа архигүй орчинд өнгөрүүлэх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй байх согтууруулах ундаагүй анхны клуб өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үүд хаалгаа нээсэн билээ. Улаанбаатар хотын төвийн бүс болох III, IV хорооллын эхэнд байрлах “Залуус-21” клубыг Шинэчлэлийн засгийн газрын дэмжлэг, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр “Эрүүл идэвхитэй амьдралын клуб”-ын хамт олон байгуулсан юм. Тус клубын нээлтэд Монгол Улсын Ерөнхий  сайд оролцож, “Архи согтууруулах ундаагүйгээр хүмүүс нөхөрлөж, ярилцаж, бүжиглэж амралт чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрөөж болохыг залуустаа хэлж уриалахын зэрэгцээ тийм орчинг нь бүрдүүлж өглөө” хэмээн хэлж байсан нь одоо ч хэвлэлийн хуудаснаа дурайж харагдана.
 
Ерөнхий сайд нь залуусыг архигүй, алкохольгүй чөлөөт цагаа өнгөрүүлж сураасай гэж хүсчээ. Харин түүний хүсэл талаар болж, архигүй клуб эдүгээ хар зах болоод хувирчихаж. Мэдээж үүний буруутан нь Н.Алтанхуяг биш. Түүнийг санаачилсан “Эрүүл идэвхтэй амьдрал клуб”-ын хамт олны ч буруу биш юм. Харин өнөөх архигүй амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхийг хүсч, уриалаад байсан залуус хаачив гэдэгт л асуудлын  гол нь байгаа юм. Монголчууд аливаад туйлширахдаа гаргууд хүмүүс. Нэгийг нь магтаад эхэлвэл түүн шиг мундаг хүнгүй мэт ам уралдан сайшаана. Харин хэдхэн сарын дараа өнөөх сайлаад байсан нөхрөө бултаараа үзэн ядчихсан явах нь энүүхэнд.
Ягл үүн шиг.
 
Одоогоос жилийн өмнө бид сурвалжлагаар явж байхад залуус “Бидэнд өөр очих газар байхгүй юм чинь. Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэггүй клубтэй болчихвөл хэн ч шөнийн цэнгээний газраар хэсэхгүй. Архины хэрэглээг бууруулахыг хүсч байгаа бол залуусын хандлагыг өөрчлөх хэрэгтэй” гэцгээж байсан. Залуус архи ууснаа, гэмт хэрэгт холбогдсоныхоо бурууг "бидэнд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байна шүү дээ” гэх үгээр л ам тагладаг байв. Гэтэл өнөөх хүсч, хүлээгээд, уриалж, лоозогноод байсан архигүй клубыг нь байгуулаад өгөхөөр ямар ч үйлчлүүлэгчгүй болж, эдүгээ хар захын дүр төрхтэй үйл ажиллагаагаа явуулж байх жишээтэй.
 
Залуус архинаас татгалзах, архигүй бүжиглэх сонирхолгүй байгаагийн илэрхийлэл энэ мөнөөс мөн. Өсвөр насныхан, оюутан залуусаас архигүй клубээр үйлчлүүлсэн нь хэд бол. Аягүй бол зарим нь тийм газар байгуулагдсан гэдгийг дуулаа ч үгүй тууж яваа. Бодит байдал үнэндээ ийм л байна. Монголын ирээдүй болсон залуус, өсвөр үеийнхэн үнэхээр архи,согтууруулах ундаанаас татгалзаж чадаж байна уу. Тэд согтууруулах ундаа хэрэглэлгүй нэг оройг бүжиглэж өнгөрүүлэхийг хүсч байгаа гэж үү. Дээрх дүр зургаас харвал үгүй гэж хэлмээр.
 
Уг нь ДЭМБ-аас манай улсад архиныхаа хэрэглээг бууруулах зөвлөгөөг хүргэсэн юм билээ. Ингэхдээ “Хүн амын архины хэрэглээг бууруулахын тулд энэ төрлийн бүтээгдэхүүнээр үйлчлэх орчинг өөрчлөх нь чухал” гэж ДЭМБ-аас манайд зөвлөсөн байдаг юм байна. Харамсалтай нь орчин, нөхцлийг нь өөрчлөөд өгтөл ямар ч өөрчлөлт, үр дүн харагдсангүй. Бид бүхний бурууг төр засагт чихдэг. Аягүй л бол архигүй клуб хар зах болсныг Ерөнхий сайдын буруу гэх вий. Цэцэг тарьж, амралтын сандал тавьсныг шүүмжилж, өдрийг фэйсбүүк, твиттерт, шөнийг зугаа, цэнгээний газарт өнгөрүүлж байхаар  алдааг өөрсдөөсөө эрцгээе залуусаа.
 
Үнэндээ цэцэг тарьж, амралтын сандал тавьсан нь бидний амьдралд саад болсонгүй. Харин та бидний энэ сэтгэхүй, үзэл бодол өөрт чинь, ирээдүй, амьдралд чинь саад болж байгааг олж харах л дутаад байна даа, залуус минь.
 
Монголын мэдээ
Х.Өнөржаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.