ХААН банкны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 50 оюутан тодорлоо

-2017-2018 оны хичээлийн жилд “ХААН Банкны нэрэмжит 2, 3, 4-р курсын оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах шилдэг 50 оюутан тодорлоо-

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын нэг нь Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2-4-р курсын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр юм. 

2007 оноос эхлэн 11 дэхь жилдээ орон даяар хэрэгжүүлж буй “ХААН Банкны нэрэмжит 2-4-р курсын оюутны тэтгэлэгт хөтөлбөр”–т энэ онд өмнөх жилтэй адил шилдэг 50 оюутныг шалгарууллаа. 

Тус хөтөлбөрт хүсэлтээ ирүүлсэн сурагчдын материалыг томилогдсон комисс шалгаруулалтыг 2 үе шаттайгаар явуулсны үндсэн дээр 2017-2018 оны хичээлийн жилд ХААН Банкны тэтгэлэг авах 50 шилдэг сурагчдыг тодрууллаа. 

Шалгаруулалтыг явуулахдаа тухайн оюутны суралцах хугацаандаа гаргасан амжилт, голч дүн, өрхийн амжиргааны түвшин, нийгмийн идэвх зүтгэл зэрэг гол үзүүлэлтүүдийг харгалзаж, шалгаруулалтыг явууллаа. 

2017-2018 оны хичээлийн жилд ХААН Банкны нэрэмжит 2-4-р курсын оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, сургалтын төлбөрийн тодорхой хувийг хөнгөлүүлэх эрх авсан шилдэг 50 оюутны жагсаалттай ЭНД дарж танилцана уу.

 

ХААН Банк Сан энэ оны 5-р сард “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлан сургачийн ширээнээс оюутны ширээнд шилжиж буй шилдэг 70 сурагчдад сургалтын төлбөрийн тодорхой хувийг олгосон билээ. 

Ийнхүү боловсролын салбарыг тууштай дэмжигч ХААН Банк сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэрүүлэгч оюутан, сурагчдад сургалтын тэтгэлэг олгож, тэдний цаашид суралцах хүсэл эрмэлзлэлийг нь бадрааж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ. ХААН Банк өнгөрсөн 10 жилийн хугацаанд ХААН Банк Сангаараа дамжуулан нийт 1400 гаруй оюутанд 800 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна. 

Мянга мянган оюутныг тэргүүн эгнээнд алхаж, бусдыгаа манлайлсан оюутнууддаа баяр хүргэж, амжилт хүсье. 

Бусдад түгээх
  • gplus