Гадаадын иргэд хуурамч хаяг ашиглан Монгол иргэдийг залилах хэрэг гарч байна

Сүүлийн үед гадаадын иргэд и-мэйл, фэйсбүүкийн хуурамч хаяг ашиглан манай улсын иргэд рүү танилцах хүсэлт явуулан тэдэнтэй танилцаж улмаар өөрийгөө АНУ-ын иргэн, энхийг сахиулах үүрэг гүйцэтгэдэг, АНУ-ын цэргийн командлагч, генерал цолтой гэх мэтээр худлаа танилцуулж, итгэлийг нь олж аван залилсан хэргүүдийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шалгаж байна.

Манай иргэд, аж ахуйн нэгжүүд гэнэн итгэмтгий зан, интернетийн сүлжээ, компьютерийн мэдлэг муугаасаа болж энэ төрлийн залилангийн гэмт хэргийн хохирогч болж эд хөрөнгө, сэтгэл санааны хохиролд амссаар байгаа юм. Тухайлбал, Фэйсбүүкээр өөрийгөө АНУ-ын иргэн Роберт Люди Эмил Ирак улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа, АНУ-ын цэргийн командлагч гэж худлаа мэдээлэл өгч танилцуулсан этгээд манай улсын иргэнтэй харилцаж, улмаар Индонез улсын Жакарта хотод эдийн засгийн хамгаалалтын компанид байршуулсан миний нэр дээрх 5 сая ам,доллар бүхий хайрцгийг Монгол Улс руу шилжүүлэн авч хадгалж байх санал тавьж, өөртөө итгүүлэн энэ мөнгийг авахын тулд урьдчилан шилжүүлгийн зардал төлөх ёстой мэтээр ойлгуулж 20 мянга 750 евро Индонез руу шилжүүлэн залилан авсан хэрэг үйлджээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт өртөн хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах боломжгүй юм. Учир нь мөнгө залилан авсан залилагч этгээдийг тогтоох боломжгүй, тухайн этгээдтэй холбогдох мэдээлэл байдаггүй буюу энэ төрлийн хэргийг үйлдэхдээ хуурамч нэр, хаяг, и-мэйл, утасны дугаарыг зөвхөн нэг л удаа ашигладаг байна. Мөн тухайн этгээдийг манай улсад авчрах, шалгах эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд манай улстай иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүй орны иргэд уг залилангийн хэргийг үйлддэг аж.

Иймд манай улсын иргэд энэ төрлийн гэмт хэргийг хохирогч болохоос урьдчилан сэргийлж, сэжигтэй, эрсдэл бүхий асуудал тулгарсан үед цагдаагийн байгууллагад хандан, мэдээллийн үнэн бодит эсэхийг шалгуулах боломжтой юм.

Эх сурвалж: ЦЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gjhdvcb 2017-10-14 14:28:47
    танихгүй хүнд 5 сая доллараа хадгалуулах гэж өгдөг тэнэг байдаг гэж яаж итгэж чадсан юм бол ??? ёстой санаанд багтахгүй юм
    202.9.42.140
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-14 11:49:53
    20К евро олох ухаан хүрсэн хүн иймхэн юманд итгэв гэж үү дээ
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-10-14 10:05:18
    НАДАД 1900 ДОЛЛАР ТӨЛЖ МИНИЙ ХУВИЙГ ХҮЛЭЭН АВНА УУ? ГЭСЭН АЛТНЫ ЗУРАГ ҮЗҮҮЛСЭН САНАЛ ИРСЭН. ТЭР ХҮНИЙ ЗУРАГ ФС ДЭЭР БАЙГАА. ТҮҮНИЙГ НЬ ТАТГАЛЗААД ДОРОМЖЛ...
    202.9.42.77
    Мэдэгдсэн Хариулах
  • TJ 2017-10-14 07:18:32
    Энэ чинь бүүр нэлээн хэдэн жилийн өмнөх бүүр үеэ өнгөрөөчихсөн залилангийн арга биз дээ? Ийм юманд итгэж хулхидуулж л байдаг цу2
    202.131.225.197
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-14 07:04:39
    20750 evrogoo uguhiig bodohod ovoo ih avilgal avaa l daa6
    202.179.25.199
    Мэдэгдсэн Хариулах