Нэг сая гаруй албан тушаалтныг авлигын хэрэгт шийтгэжээ

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньнпин 2013 онд авлигатай эрчимтэй тэмцэх кампанит ажил эхлүүлснээс хойш 1.34 сая орчим доод түвшний албан тушаалтныг авлигын хэрэгт шийтгэжээ.

Тэрбээр “Бар ба Ялаа” хэмээх дээд болон доод бүх түвшний албан тушаалтныг шалгах компанит ажлыг өөрийн таван жилийн  ажлын төлөвлөгөөний гол бодлого хэмээн зарласан юм. Энэ сарын сүүлээр эхлэх Хятадын Коммунист Намын удирдлагуудын 19 дэх удаагийн хуралд Ерөнхийлөгч Си Зиньнпин төрийн удирдлагын эрх мэдлийг хуваарилж, өөрийн хэрэгжүүлж буй бодлогоо бататгах төлөвлөгөөтэй байгаа аж.  

2013 оноос хойш шийтгэгдсэн хүмүүсийн 648000 нь тосгоны түвшний албан хаагчид бөгөөд жижиг авлигын хэргүүдэд холбогдсон хэмээн Сахилга батыг хянан шалгах хорооноос мэдээлжээ. Түүнчлэн дээд түвшний албан хаагчдын авлигын хэргүүдийг ч энэ хугацаанд олныг шалгаж шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн наймдугаар сард Хятадын Сангийн сайд шалгагдаж эхэлсэн бол есдүгээр сард Ерөнхийлөгчийн шууд удирдлагад ажилладаг Цэргийн төв хорооны удирдах албан тушаалтан авлигын хэргээр баривчлагдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлж байсан юм.

Сахилга батыг хянан шалгах хорооны мэдэгдсэнээр энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээний 155000 намын товчоод авлигыг хянах механизм үүсгэн ажиллаж байгаа бөгөөд энэ нь нийт товчоодын 94.8 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: cnbc.com

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-10-14 00:15:12
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Shoroo 2017-10-13 14:26:29
    Bugd chorond orno
    59.153.112.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Od 2017-10-13 11:50:09
    Neeree ydaj zovlogoo avah ymsan
    182.160.35.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-10-13 11:26:52
    Ерөнхийлөгч Си Зиньпин, Путин нарыг хэдхэн хоногоор Монголд ажиллулчих юмсан.Яасан сайхан цэвэрлэх бол
    66.181.191.44
    Мэдэгдсэн Хариулах