Төв банк 24 сая ам.доллар худалджээ
Монголбанк гадаад валютын өнөөдрийн дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлснээс Төв банк 1891.10 төгрөгийн хаалтын ханшаар 24.0 сая ам.доллар, 307.12 төгрөгийн хаалтын ханшаар 107.5 сая юань тус тус худалджээ.

Харин гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд хэлцэл хийх санал ирүүлээгүй байна. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл ажээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.