Москва хот Улаанбаатар хоттой хамтран ажиллана

Москва-Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Ойн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Москва хотод айлчилж байна. Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Москва хотын дарга Сергей Собянинтай уулзлаа.

Уулзалтаар хоёр хотын найрамдалт хамтын ажиллагааны тухай 1996 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн протоколд заасан зарчмыг үндэслэн 2018-2020 оны хугацаанд хамтран ажиллах хөтөлбөрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Москва хотын дарга Сергей Собянин нар гарын үсэг зурлаа. Талууд хот төлөвлөлт архитекур, орон сууц, нийтийн аж ахуй, хот тохижилт, боловсрол эрүүл мэнд, архив зэрэг салбаруудад найрамдалт харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаар боллоо гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-10-10 05:22:50
    улсын нийслэлд яахаараа малын гоц халдварт евчин гардаг вэ гэхээр хааис тегссен нохойд спираль тавьдаг даргатай болохоор гэж москвачуудад ойлгуулсан уу
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах