”60 тэрбум” болон У.Хүрэлсүхийг тагнасан асуудлаар сонсгол явуулахыг хүсэв

Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын хэргийг хаасан болон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар тагнаж чагнан гүйцэтгэх ажил явуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод илгээлээ.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн 8.1-д “УИХ нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулна”, мөн хуулийн 8.2.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн холбогдох заалтуудын дагуу дээрх хоёр асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээгээд байгаа юм.

Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр арилжсан гэх “60 тэрбумын” хэргийг хаасанд ард иргэд илэрхий дургүйцэн тодорхой мэдээлэл шаардсаар байгаа болон Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар мөрдөн мөшгиж тагнан, гар утсыг нь чагнаж, бусадтай ярьсан яриаг нь бичлэг болгон улс төрийн зорилгоор олон нийтэд цацсан үйл ажиллагаа нь төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж, иргэд, олон нийтийг айдаст автагдуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү УИХ-ын даргад явуулаад байна.



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Emee 2018-06-30 04:03:30
    Enhbayr bayr. Hvrelsvh. Enhbold ta nar thudarga esiig togtooj chadahgvi. Yagaad gebel ta nar oordoo hudalch.hulgaich nar thvv Dee. Tiim bith gejvv.
    64.119.21.137
    Мэдэгдсэн Хариулах
  • амгалан 2018-06-29 15:31:36
    одоогийн хуулийн байгууллагын удирдлагыг өөрчлөөгүй цагт хэрэг шийдэгдэхгүй шүү
    103.10.23.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Наран 2018-06-29 13:22:01
    Энэ өөрөө хулгайч шүүдээ. Тэр цэцийн гишүүнээр Төрийн өмчийн хорооны дарга байхдаа Батулгад улсын өмчийг үнэгүйөгсөн худлгйачийг томилов. Сайхан тод хулгайч
    66.181.190.227
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2017-10-12 03:52:47
    Eronxiilogch bi mongol gej sheejee deldebch tvvnd mongoliin toloo shoxilox zvrx baixgvi met Hvrelsvx bi thudarga gej xathgirabch ter baidag l nen fofulist met
    66.181.187.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-10-11 07:19:11
    Уучлаарай! Монгол улсад ҮАБЗөвлөл гэж бн уу? Төрийн 3 өндөрлөгүүд нь бүх албан бичгээ фэсээр шидэлцэх хэр зөв юм болдоо!!!
    203.91.115.45
    Мэдэгдсэн Хариулах
  • tomor zam 2017-10-10 06:52:20
    odoo boli doo 60- n terbum yrij ulsiin 1 nomer bolj dahin yrij duugee eronhii said bolgoj zasag unagaasan odoo nymkag ih hurliin darga bolgoj tomor zamiig avah ...
    59.153.114.9
    Мэдэгдсэн Хариулах
  • naraa 2017-10-10 03:55:10
    одоо болиоч дээ юу гээд хэрүүл үүсгэх шалтаг хайгаад л байдаг юм бэ дээ...Хэрүүл уруулгүй амар тайван амьдармаар байна ш дээ ТӨРИЙН ТҮШЭЭДЭЭ. ТҮГШҮҮРТЭЙ ЮМ БЭ. ...
    202.179.31.13
    Мэдэгдсэн Хариулах
    • зөвөөө 2017-10-10 05:02:22
      Хэргийг ХААДАГ нь ямар учиртай юм бэ. үүнийг нийтэд ил тод болгон тайлбарлах хэрэгтэй..н хуулийнхан Зоригийн хэргийг илрүүлдэг шиг ажиллаж болохгүй
      202.5.196.66
      Мэдэгдсэн Хариулах
  • mongol emee 2017-10-10 02:03:44
    Xvv mini ooriin tolgoi deerx obsiig xaraxgvi baij xvnii tolgoi deerx zvvg xarab gegch boloxiin orond Batzayagaa yaj abch garax gej baigaa tuxaigaa sonsgooch????...
    66.181.188.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-10-10 01:53:34
    2012- 2016 онуудад АН яаж улс орныг унатал нь хулгай хийсэн тухай СОНСГОЛ бас хиймээр байна шүү,,, хулгайч нар ямар шийтгэл авсан тухай бас сонсмоор байна
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-10-10 01:38:12
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-09 23:49:08
    Mongol ulsiig taltsuulan huvaah gesen bulai ajlaa zogsoogooch genco
    103.10.21.127
    Мэдэгдсэн Хариулах
  • Sonsgol bidend taltsahaas oor yu ogohov 2017-10-09 16:16:51
    Mongol ulsiig taltsuulan huvaah gesen bulai ajlaa zogsoogooch genco
    202.179.31.109
    Мэдэгдсэн Хариулах
  • ББ 2017-10-09 14:51:03
    Зөв зөв. Ингээд таг чиг болдог байдлыг зогсоох ёстой.
    122.201.21.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяраа 2017-10-09 14:16:14
    60 тэрбум яах вэ. Женко хулгайч аа, чиний цусалсан төмөр замын мөнгөөр сонсгол явуулмаар байна. Сонгуулиар 86 хувь нь бэлэн гээд байсан чинь хүртэл худлаа байж
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах