“Олон улсын охидын өдөр” энэ сарын 11-нд болно

НҮБ-аас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан. Энэ жилийн “Олон улсын охидын өдөр”-ийг охидын боловсролыг чанартай эзэмшүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхийн улс орнуудын охид хамтран багц үйл ажиллагаануудыг өөрийн улс орны онцлогт нийцүүлэн зохион явуулж өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргагч нарт хүргэх зорилготой байна.

Тус өдрийг угтан дүүрэг тус бүр охидын эрхийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсан арга хэмжээнүүдийг өөрсдийн нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн харьяаллын сургуулийн сурагчдыг хамруулан зохион байгуулж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2017-10-09 10:30:24
    ЛАЛын орнуудад л охидуудаа борлуулах арга хийдэг тэр чинь баяр мөн үү. харин ч хууль бус үзүэггдэл
    103.229.122.54
    Мэдэгдсэн Хариулах