“Харгуй АЗЗА” ТӨХК жил дарааллан их хэмжээний алдагдалтай ажиллажээ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Харгуй АЗЗА /Авто зам засвар арчлалт/" ТӨХК-ийн 2015,2016 оны санхүү, эдийн засаг, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалт, удирдлагын үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна.

“Харгуй АЗЗА” ТӨХК нь 2015 онд 257 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж орлогын төлөвлөгөөг 96,7 сая төгрөг, ашгийн төлөвлөгөөг 251,5 сая төгрөгөөр тасалсан. 2016 онд 205,4 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж орлогын төлөвлөгөөг 110,9 сая төгрөг, ашгийн төлөвлөгөөг 203,3 сая төгрөгөөр тасалсан байна. 2016 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 26 сая төгрөгийн зөвшөөрөлгүй хөрөнгө бэлтгэсэн 2015 онд 59 сая төгрөгийн 2016 онд 53 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.2.1 дэх хэсгийг зөрчин худалдан авалт хийсэн зэрэг зөрчил, дутагдал илэрчээ. 

Ажлын хэсэг “Харгуй АЗЗА” төрийн өмчит компанийн удирдлагуудад компанийн бизнес, хөрөнгө оруулалт болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг бодитой боловсруулах, уялдаа холбоонд хяналт тавьж ажиллах, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон батлагдсан төлөвлөгөөний хүрээнд ажиллах, зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, зардал хямдруулах, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллахыг анхааруулжээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зөв хувьчил!!! 2017-10-09 06:35:57
    Төрийн өмч гэх эзэнгүй хөрөнгийг эрх мэдэлтэй нь хулгайлж байдаг энэ мэт компанийг үтэр түргэн хувьчлах хэрэгтэй шүү дээ!!!
    103.229.122.48
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2017-10-09 05:58:50
    Haanahiin yamar hesgiin zam hariutsan ajilladag yum be? Hariutssan zam ni noorhoi tsoorhoi bol bol halah sanal oruulmaar b.a Zam ni gaigui bol magtahaar l yum b...
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах