Хөтөл тосгоны хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаж эхэлжээ

Дархан-Уул аймагт их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас өчигдөр/10.08/  09:51 цагт Дархан дэд станцаас Хөтөл чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ. Салхи 20 м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурсны улмаас Дархан дэд станцаас 3 км-ийн зайд хоёр тулгуур унаж, мөн гурван тулгуур хазайсан бөгөөд Хөтөл тосгоны хэмжээнд тог цахилгаан тасарсан аж.

Гэмтэл гарсан даруйд хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбохоор ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, улмаар Орхон дэд станцаас схем боловсруулан 17:00 цаг гэхэд Хөтөл тосгоны хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаж эхэлсэн байна.

Хөтөл 110 кВ-ын ЦДАШ нь Хөтөл тосгон болон цемент шохойн үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр хангахаар 1985 онд ашиглалтад орсон байдаг.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.