“Ардын засаг”-т багтах хүсэл буюу Ардын намынхны тэмцэл

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.Медведев нар баярын цахилгаан ирүүлжээ.  Гэтэл өнөөдрийг хүртэл МАН-ын зарим гишүүдийн уур нь гарахгүй байна. Шинэ Ерөнхий сайддаа баяр хүргэх ч хүсэлгүй явна. Тэд Ж.Эрдэнэбатыг огцруулсанд “гоморхон туньсаар” өнөөдрийг хүрч байгаа. Хуулийн дагуу У.Хүрэлсүх 14 хоногийн дотор шинэ Засгийн газраа бүрдүүлэх ёстой. Гэтэл МАН-ын бүлгийн тал гишүүн зөрүүд өвгөн шиг буруу хараад “хэвтчихлээ”. 

Яг одоо бол Монгол Улсын 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Засгийн газраас буцаан татчихсан байгаа. Засгийн газар шинээр байгуулагдаж буйтай холбоотойгоор ирэх оны төсвийн төсөлд өөрчлөлт орно гэх хүлээлт бий болсон учир ийнхүү төсөл санаачлагчдаа буцсан юм. Мөн үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор энэ оны төсвийн тодотголыг хэлэлцүүлэх байсан ч хойшлуулав. Мөн л шинэ кабинетыг энэ оны төсвийн тодотголоо хянаж үзээд УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж гишүүд үзсэн байна. УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар баталсан хуваарийн дагуу энэ хоногт байнгын хороо, чуулганаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцүүлэхээр байна. Гэтэл гишүүд шинэ танхим бүрдтэл төсвийн тодотгол хийх асуудлыг хойшлуулах хэрэгтэй гэж үзэж байна. Нэг үгээр шинэ танхим бүрдэж, ажилдаа орохгүй бол парламент хийх ажилгүй болчихлоо. Иймээс У.Хүрэлсүхэд танхим хурдан хугацаанд буюу энэ долоо хоногт багтаан бүрдүүлэх шаардлага тулгараад байна. 

Эх сурвалжуудын мэдээллээр “эсэргүүцэгч” 29 гишүүн У.Хүрэлсүхийн “Ардын засагт”  долоон сайд оруулах хүсэлтэй гэнэ. Тэд “У.Хүрэлсүх бидэнтэй зөвшилцөж ойлголцоогүй. АН-ынхантай уулзчихаад биднийг үл ойшоосон” гэдэг утга бүхий мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн юм. Энэ зуур АН-ынхан Эдийн засгийн хөгжлийн яам, Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яам, Соёлыг яамыг шинээр байгуулах санал тавьж, кнопоо дарчхаад байна. Эдийн засгийн хүнд үед шинээр яам байгуулна гэдэг төсөвт хүндрэл учруулахаас цаашгүй. Энэ бүх "шахаан" дунд шинэ Ерөнхий сайд шийдвэрээ яаралтай гаргах нь улс оронд тустай. 

Ерөнхий сайд хуулийн дагуу өөрийн саналаар сайд нарын нэрсээ оруулж ирэх бүрэн эрхтэй. Гэхдээ МАН-ынхны уур нь гараагүй гишүүд  “Ерөнхий сайд бидэнтэй одоо болтол уулзаагүй. Шинэ Засгийн газраа яаж бүрдүүлэх талаар нэгдсэн шийдэлд хүрээгүй байна" хэмээн эрх хүүхэ шиг аяглаж байна. Нэг үгээр МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулж зөвшилцөх шаардлагатайг тэд сануулж байгаа хэрэг. Тэгэхээр энэ долоо хоногт У.Хүрэлсүх сайд танхимаа хэрхэн бүрдүүлж хэн хэнийг сайдын суудлаас буулгаж, ямар томилгоо хийхийг харах нь л үлдэж байна.  У.Хүрэлсүхийн “Өвөл айсуй цагт сандал, ширээ зөөж элдэв бүтцийн өөрчлөлт хийхгүй” гэх мэдэгдэл хэрхэн биелэлээ олох бол. Одоо бол Ж.Эрдэнэбатын танхимд ажиллаж байсан сайд нар бүгд үүрэг гүйцэтгэгч. Тэдний хэн нь жинхэлж хэн нь суудлаасаа буух нь тодорхой бус энэ үед У.Хүрэлсүхээс хурд шаардаж байна. Ингэж гэмээн шил дарааллан хүлээгдсэн ажлууд эзэнтэй болно. Үгүй бол үүрэг гүйцэтгэгчүүдээр дүүрэн танхимын ажил урагшлахгүй. 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • OD 2017-10-10 09:27:49
    NOMGVIBAUAR.CHOIJILSVREN NAR ASH IX XEMJEENII ZEEL NEREER MUNGU ABCHEE ANXAARAARAI
    112.72.8.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-10-10 08:17:40
    Юун ард тумний эрх ашиг. Аль ч засаг нь аль том бялууг идэх гэдэг тэр л тоглоом явж байна.Урвагч нарыг дэмжээгуй МАН-ы гушуудийн зөв.Нэгэнт эрх нь байгаа юм ...
    202.179.25.152
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-09 15:41:22
    MAH d medleg bolovsroltoi xun bna uu. Ymarch bn Nomguibsyr,Monxbat,Oyunxaraal metees iluu oligtoi novshnuudiig l tomilj tavix xeregtei
    211.33.119.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-10-09 12:50:35
    Мэргэжлийн боловсролын салбартаа анхаараачээ. Номтойбаяр гээд луйварчин шаварт хутгасан. Мэргэлийн салбараа мэдлэг хүн хэрэгтэй бна.
    103.26.194.232
    Мэдэгдсэн Хариулах
  • NARAN 2017-10-09 10:44:12
    МАН-ынхан одоо болиочээ... Нэгэнт бүх шатны хуралаараа шийдвэрээ гаргачихаад бид нартай яриагүй гээд юу яриад байгаа юм бэ.Явж явж ард түмний эрх ашиг нэгд шүү....
    202.179.31.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Жижэг ду 2017-10-09 08:15:03
    Жижэг дунд үйлдвэрлэл дэмжэж байгаа гишүүнээ дэмжээрэй дээ. Ард иргэд, аж ахуйн газарууд чинь энэ улсыг авч явах хүмүүс шүү. Та нараас их юм гуйгаагүй байх шүү....
    202.70.42.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөвлөмж 2017-10-09 07:46:41
    32-ын бүлэгтэй сайн тохиролцохгүй бол хэн ч биш болно.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Аагий 2017-10-09 07:06:51
    Үхэж байсан хар новшнууд нь албан тушаал, авлигалын мөнгөө санаад боож үхэхийн байна л даа,Та нар ич.Та нарын карьер дууссан.Эргээд Монголын төрд гарахгүй шүү
    59.153.112.208
    Мэдэгдсэн Хариулах
  • Жирийн иргэн 2017-10-09 05:48:17
    Сэргэлэнг үлдээх хүн шүү
    66.181.176.54
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэн 2017-10-09 05:39:16
    УИХ-ыг тараая. Ажлаа мэдэхгүй, их хурлын гишүүний үүргээ ч ойлгоогүй дуракууд их байгаа. Ард түмний сонголтоор гишүүн болсоноо хэзээ ч бүү март!!!
    119.40.103.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Чи шүү 2017-10-09 04:29:47
    Хүрэлсүхээ наад Энхтүвшин, Мөнхбат, Номгүй нар мөн 60 тэр бумтнууд чинь их л өөнтөглөх байх даа хэлсэн ярьсан болгонийг чинь харж улаа шагайлгах зүйл битгий хий...
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
    • Монгол иргэн 2017-10-09 05:07:28
      ЯГ ҮНЭН ШҮҮ... Хэрэв ОГЦОРСОН НӨХӨД, ЭНХТҮВШИН, МӨНХБАТ нарыг дэмжвэл ХҮРЭЛСҮХ сайд минь ХОХЬ ЧИНЬ болно шүү
      66.181.185.219
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-10-09 04:22:50
    Ард түмэн гэж ярихаа больсон үед улс хөгжинө.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-10-09 03:57:02
    Ард иргэд МАН-д, АН-д байгаа луйварчдыг таньж авсан байгаа. Иймд Хүрэлсүх айлгүйгээр луйварчдыг зайлуулж зоригтой хөдлөх хэрэгтэй. Ард чинь монголын иргэд буй
    202.5.196.34
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-10-09 03:55:42
    Монгол хүн хэзээ ч халиар бас аалз биш гэдгийг үзүүлээрэй
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2017-10-09 03:21:21
    СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН МАХН НЬ БИШ ХОЙНО НАМ ДОТОР САНАЛ ЗӨРӨЛДӨХ, ФРАК БОЛОХ ЯВДАЛ БАЙХ??? ХАРИН НАМЫНХАНТАЙГАА БУС АН-тай хамтрах гэдэг жинхэнэ МАНАН БОЛНО,
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Bolovsrolin yam 2017-10-09 02:29:11
    Chono boroonoor gegcheer bolovsrolin yamni uureg guitsetgegch said tomilgoo hiigeed bh yumaa. Turiin nariin. Bas magadlangiin dargaar buduun yanjmaag genuu kk...
    66.181.186.33
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-10-09 02:18:25
    Сайн ажиллаж өргөн олон түмэндээ тус больё гэж байгаа бол өмнөх засгийн газраас нэгч сайд үлдээж болохгүй,32-эсрэг саналтай гишүүдээс нэгийгч сайд бүү болго
    202.9.43.172
    Мэдэгдсэн Хариулах
    • хуульч 2017-10-09 03:28:34
      ЭНЭ ЛАВ МАН-НЫ ГИШҮҮН БИШ АН-НЫ ГИШҮҮН БАЙХАА ???,,,АН НАМ 1996, 2012 онуудод дотоод зөрчлөөс болж будаа болж ирсэн түүхийг МАН ДАВТАХ НЭЭ ???
      202.9.43.197
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-10-09 02:14:12
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • хуульч 2017-10-09 03:32:09
      ОВОО ОЛОН БУДЬЛИАНЫ ЭЗЭД БИЙ БОЛОХ НЭЭ ДЭЭ???НЭГ ТАНХИМТАЙ БАЙХАД ЙИМ БАЙГШАА ЮМ ЧИНЬ 2 ТАНХИМТАЙ БОЛОХООР БҮҮР ИХ УЛС ТӨРЖИЖ ТӨРИЙН АЖИЛ ХУВИЙН АЖИЛ БОЛНО ДОО?...
      202.9.43.197
      Мэдэгдсэн Хариулах
  • Залруулга 2017-10-09 01:55:45
    Тал гишүүн бишээ. 65 дотроо цөөнх нь. Нөгөө тал нь 33 буюу олонх нь байгаа. Олонхийн бодлого саналыг дагадаг нь ардчилалын суурь зарчим биз дээ.
    66.181.186.46
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-10-09 01:51:53
    засгаа байгуулж чадахгуй бол их хурал л тарна биз хуулийн гаргалгаа байгаа шуу дээ ийм их хуралтай байснаас байгаагуй нь дээр хятадад дагаар орвол таарна
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-10-09 01:37:10
    У.Хүрэлсүх ээ, битгий наад 60 тэрбумын мафи-гаас айгаарай,,,,,, ард түмэн бүгдийг анхааралтай харж байна,, энэ луйварчдаас салах гэж л засгаа унагаа биз дээ
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах