Долоо хоногийн онцлох үйл явдлууд

Монгол Улсын 30 дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүхийг батламжлав. Одоо Ерөнхий сайд өөрийн парламентаа 14 хоногийн дотор бүрдүүлэх ёстой. Мөн өнгөрсөн долоо хоногт энэ оны төсөвт тодотгол хийхээр анхны хэлэлцүүлгийг УИХ хийлээ. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

У. Хүрэлсүх Ерөнхий сайд боллоо

Лхагва гарагийн УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо.  Ингэснээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонтой холбогдуулан У.Хүрэлсүхийг Шадар сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.  Ийнхүү Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдсон юм. Гэвч бүдүүн бүлэг Ерөнхий сайдын томилгоонд санал нэгдэж чадсангүй. МАН-ын бүлгийн 29 гишүүн Ерөнхий сайдын томилох чуулганы хуралдаанд оролцсонгүй. Ингэснээр сөрөг хүчний есөн гишүүн, О.Баасанхүү, С.Жавхлан нарийн гишүүний кнопны тусламжтайгаар бүдүүн бүлэг Ерөнхий сайдаа томиллоо.  

Төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар  2017 оны төсвийн тодотголын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Энэ оны төсвийн тодотголыг нэг их  наяд төгрөгөөр нэмэх шаардлага үүссэн байна. Энэ оны төсөв батлагдсанаас хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд бүх хүүхдэд олгох талаар гарсан Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 201 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсөвт тусгах шаардлагатай болсон бөгөөд энэ талаар ОУВС-тай мөн тохирсон. Үүнтэй уялдуулан нийгмийн эмзэг ядуу өрхүүдэд олгох хүнс тэжээлийн хөтөлбөрт шаардагдах хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн  байна.

 Төсвийн зарцуулалтын үр ашигтай байдлыг хангах зарчимд нийцүүлэн төсвийн 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, албарын яамдаас бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын батлагдсан төсөвт зарим зохицуулалтын шинжтэй өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгасан байгаа юм. 

М.Сономпилийг яллагдагчаар татав

Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг яллагдагчаар татжээ. Түүнийг “Амгалан” дулааны станцын тендертэй холбогдуулан шалгаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. 

А.Гантулга Ж.Мөнхбат нарын хэргийг прокурорт хүргүүлэв

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт М.Тулга нарын нэр бүхий 7 хүнийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж, яллагдагчаар татжээ.

Мөн Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн хэргийг, Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэр нарт холбогдох эрүүгийн хэргийг, Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Түүнчлэн Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг хүргүүлсэн байна.

Гурван бөх медаль хүртээд байна

Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран при тэмцээнээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг алтан медаль, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн мөнгөн медаль, мөн энэ жинд ОУХМ Д.Алтансүх хүрэл медаль тус тус хүртжээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг ОХУ, Унгарын бөхчүүдийг дараалан цэвэр ялсан. Улмаар аваргын төлөө Сербийн Милица Николичийг иппон үнэлгээгээр буулган авснаар Гран При ангиллын тэмцээнээс медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Г.Хэрлэн эхний тойрогт Узбекстаны Азамат Матякубовыг хоёр вазаригаар, хэсгийн аваргын төлөө Словений Андраз Жеребийг вазаригаар, хагас шигшээд Кыргызстаны Артур Тэг даралтаар цэвэр ялсан. Ингээд аваргын төлөөх барилдаанд Беларусийн Дмитрий Минкод ялагдсанаар мөнгөн медаль дээр буулаа.

Мөн энэ жинд ОУХМ Д.Алтансүх эхний тойрогт Азербайжаны бөхийг ялсан ч дараагийн тойрогт Узбекистаны Сардор Нурилаевт нэмэлт цагт ялагдсан. Улмаар дагах барилдаанд Бельгийн бөхийг ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Ингээд хүрлийн төлөөх барилдаанд Кыргызстаны Артур Тэг ялснаар медаль дээр буулаа.

 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-10-08 04:02:35
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах