“Монголын нууц товчоо-Түгээмэл эх” ном япон хэлээр хэвлэгдлээ

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож буй. Уг ойн хүрээнд “Монголын нууц товчоо-Түгээмэл эх” зурагт номыг “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангаас японы нэрт судлаач Ш.Озавагийн орчуулгаар япон хэл дээр бэлтгэн гаргажээ.

Энэхүү номыг кино үзэж буй мэт бодит мэдрэмж төрүүлж, уншигчдыг түүхэн үйл явдал, орчин дунд хөтлөн оруулах зорилгоор зураач Р.Батцэнгэл өөрийн бүтээсэн уран зургаас оруулж, агуулгыг уншигчдад ойлгомжтой болгосон байна.

Одоогоор “Монголын нууц товчоо-Түгээмэл эх” ном монгол, англи, орос, солонгос, хятад, унгар, япон хэлээр болон босоо монгол бичгээр хэвлэгдээд байгаа бөгөөд гадаад, дотоодын уншигчдын сонирхлыг олон талаараа татаж өндөр үнэлэлт авчээ. “Монголын Нууц товчоог дэлхийд түгээе” сан нь  цаашид тус номыг герман, франц, испани зэрэг дэлхийн түгээмэл хэлээр орчуулж, монголын түүх соёлыг дэлхийн олон улсад түгээхээр ажиллаж байгаа аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.