Мансууруулах бодис хууль бусаар авч, бусдад зарж байсан гадаад иргэнийг баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ сарын 02-03-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох “ЛСД” гэх нэршилтэй мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулж байсан Нидерландын Вант Улсын иргэн Вандэр Харст Фридтжоф, түүний эхнэр Монгол Улсын иргэн Г нарыг илрүүлэн, бусад этгээдийн хамт баривчилжээ.

Энэ хэрэгт уг хоёр этгээдээс гадна Монгол Улсын долоон иргэнийг холбогдуулан шалгаж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 0461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Уг этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулсан гэх үндэслэлээр шалгаж буй аж. Тус хэрэгт холбогдсон Вандэр Харст Фридтжоф гэгч нь Нидерландын Вант улсаас шуудан илгээмж ашиглан энэхүү мансууруулах бодисыг олон удаагийн үйлдлээр Монгол Улсад оруулж ирж зарж борлуулж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Мөн эд мөрийн баримтаар “ЛСД” гэх нэршилтэй мансууруулах бодис, каннабисын төрлийн мансууруулах үйлчилгээтэй ургамлыг илрүүлэн хурааж авчээ. Хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох “ЛСД” гэх нэршилтэй бодис нь олон улсад 1988 онд илэрч бүртгэгдсэн бөгөөд хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яяя 2017-10-06 02:23:19
    Балиар юмнуудыг насаар нь хорьж болдог бол хориулахсан. яг банког хилтон шиг