АFР: В.Путин стильтэй У.Хүрэлсүх

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцсэн. Улмаар чуулганд оролцсон 47 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэнээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болсон билээ.
 
Санал хураалтын дараа УИХ-ын дарга М.Энхболд түүнийг Ерөнхий сайдын суудалдаа суухыг урьсан юм. Харин үүний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжсэн юм.
 
Манайх байгалийн асар их баялагтай БНХАУ, ОХУ гэсэн хоёр хүчирхэг гүрний дунд орших гуравхан сая хүнтэй гэдгээрээ дэлхий дахинаа танигдсан. Тэгвэл Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд сонгогдсон мэдээлэл ч олон улсын хэвлэл мэдээллийн онцлох сэдэв нь байлаа.
 
Тиймээс энэ удаагийн “Тэд бидний тухай” буландаа зарим томоохон хэвлэл манай улсын шинэ Ерөнхий сайдын талаар хэрхэн мэдээлснийг орчуулан хүргэе.

 
АFР: В.Путин стильтэй У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо

 
Кабинетынх нь гишүүд авлигын дуулианд нэр холбогдсоноос үүдэн өмнөх Ерөнхий сайдыг огцруулснаас хойш хэдэн долоо хоногийн дараа буюу өнөөдөр /2017.10.04/ Монгол Улсын шинэ Ерөнхий сайдыг нэрлэлээ. Жил гаруйн өмнө бүх нийтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригч МАН В.Путин стилийн нүцгэн цээжин дээрээ ангын буу үүрсэн эрс шийдэмгий имижээрээ танигддаг Шадар сайд У.Хүрэлсүхийг тус албан тушаалд томилсон юм.
 
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг кабинетынх нь гишүүд өөрсдийн хамаарал бүхий найман компанитай 328 сая ам.долларын концессын гэрээг үзэглэсэн гэх үндэслэлээр УИХ-ын гишүүд есдүгээр сарын эхээр огцруулсан байдаг. Эдүгээ 49 настай У.Хүрэлсүх ажлын гараагаа армиас эхлүүлсэн ч, 2000 онд УИХ-ын гишүүн болж байжээ.  Мөн өнгөрсөн сард түүний ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай яг ижил байдлаар авахуулсан зургууд ч цацагдаж байсан юм. Мөн 2012 онд парламентын нэгэн гишүүнийг цохисон бичлэг нь цацагдсаны дараа тэрбээр “Нударга” гэх хочтой болсон байдаг.
 
Энэ оны эхний хагаст БНХАУ-ын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Монголын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байсан юм. Гэсэн хэдий ч, улс төрийн тогтворгүй байдал коммунист дэглэмийг халж, 1992 онд анхны үндсэн хуулиа баталсан төв Азийн харьцангуй залуу ардчилалтай улсын мөнхийн асуудал болж байна. Тус улсад сүүлийн жилүүдэд 15 өөр кабинет бүрдсэн байх бөгөөд тус бүр дунджаар 1.5 жил л ажиллажээ. 2016 оны бүх нийтийн сонгуульд Монгол Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулж, парламентын 76 суудлын 65-д нь ялалт байгуулсан. Гэвч, долдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш дотооддоо сөргөлдөж эхэлсэн юм.

 
Reuters: У.Хүрэлсүх “Харли-Дэвидсон” сонирхогчдын клубын Ерөнхийлөгч юм


Монголын парламент Ерөнхий сайдад нэр дэвшигч мотоцикль сонирхогч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар батламжилж, ОУВС-гийн 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр боллоо. Эрх баригч МАН-ын гишүүн У.Хүрэлсүхийг хууль тогтоогчид олонхийн саналаар дэмжиж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар батламжилсан юм. Одоо тэрбээр улсын өр дарах болон ашигт малтмалын асар их баялаг руугаа гадаадын хөрөнгө оруулагчдын эргүүлэн  татах хүндхэн сорилттой нүүр тулах билээ. ОУВС эдийн засгийг тогтворжуулж, өрийн дарамтыг бууруулах зорилгоор хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Гэхдээ есдүгээр сард шинэ Засгийн газар бүрэлдэх хүртэл хөтөлбөрийн хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулсан байдаг.
 
Шинэ Ерөнхий сайд 1989-1990 онд нэг жил цэргийн алба хаасан ч, эдүгээ бэлтгэл хурандаа цолтой юм. Мөн эдүгээ 49 настай У.Хүрэлсүх намын “залуучуудын фракц”-ийн удирдагч гэгддэг бөгөөд мөн мотоцикль сонирхогч гэнэ. Тэрбээр Улаанбаатарын “Харли-Дэвидсон” сонирхогчдын клубын Ерөнхийлөгч аж.
 

Xinhuа: Эрх баригч намын 32 гишүүн чуулганыг бойкотлов

 
Монголын парламент шинэ Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг батламжиллаа. Чуулганы хуралдаанд сөрөг хүчин Ардчилсан намын гишүүдтэй нийлээд нийт 47 гипгүүн оролцсон бөгөөд бүгд МАН-ын дэвшүүлсэн нэр дэвшигчийг Засгийн газрын тэргүүнээр батламжилсан юм. Өнгөрсөн сарын сүүлээр эрх баригч нам Шадар сайд У.Хүрэлсүхийг шинэ Ерөнхий сайдаар сонгосон. Тэрбээр Засгийн газрын бүх төвшинд ёс зүйн өндөр хэм хэмжээг сахиулж, хууль дүрмийг чанга сахихыг шаардахаас гадна улс төрийн зохисгүй үйлдлийгхүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн удаатай.
 
“Алтан бумба” санхүүгийн группын шинжээч Дэйл Чой түүнийг “хүчтэй, амбийцтай удирдагч” гэж тодорхойлжээ. Шинжээчийн урьдчилан таамаглаж буйгаар Ерөнхий сайд одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 73.8 хувьтай тэнцэхүйц доод болон гадаад өрийг шийдвэрлэх хүнд сорилттой тулгарах аж.
 
Түүнчлэн, Ерөнхий сайдыг батламжлах үед эрх баригч намын дотоод зөрчилдөөн ч ажиглагдаж байлаа. Тодруулбал, өмнөх Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй эрх баригч намын 32 гишүүн шинэ Ерөнхий сайдыг батламжлахад оролцолгүй, чуулганыг бойкотлосон юм. У.Хүрэлсүхийн карьер МАН-ын хорооны улс төрийн мэргэжилтнээс эхэлсэн байна. Улмаар 2004-2006 онд Онцгой байдлын сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2017-11-27 05:42:27
    Хийсэн ажил, хүрсэн үр дүнгээр нь харагдана.Хүрэлсүх чадах уу ...
    202.21.105.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol er 2017-10-06 03:41:59
    Toriin ordondoo zodoon tsohion hiigeg hun tolov tomootoi, medleg bolovsrol togs hun baij chadah uu?
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-10-05 13:15:49
    Путиныг ажил авахад Орос орон: Мосвад төвтэй Төв Орос, Сибирийн Орос, Кавказ орчмын улс, Ленинград бие даасан хот улс болохоор, Татар бүр тусгаар тогтнохоо зарл...
    202.179.24.70
    Мэдэгдсэн Хариулах
  • HEETSSSS 2017-10-05 06:19:23
    hen negniig duiraih bish uuruu baih n hun chanar
    43.242.241.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Дамиран 2017-10-05 05:42:15
    хэрэв тийм бол одоо яанаа...Путин бол орос орныг ангал руу унагаж байгаа нэгэн...бид л худлаа хөөрцөглөөд орос орны байдлыг буруугаар ойлгоод байгаа болохоос
    66.181.176.179
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-10-05 03:59:39
    Путин харин монголчуудыг дуурайсан байх,путинийг дуурайвал зүгээр байхаа
    119.40.103.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН  2017-10-05 03:35:47
    ПУТИНГ ДУУРАЙЖ БАЙВАЛ ЭХНЭРЭЭСЭЭ САЛЖ ТӨРИЙН ЖИНХЭНЭ ХАР БОЛОХ ХЭРЭГТЭЙ. БАГАБАНДИЙГ БИШ Э РДЭМТЭДИЙНХЭЭ ҮГЭНД САЙН ОР
    202.21.118.174
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-10-05 03:16:01
    Хүнийг хөөргөж байж болхыг нь байлгадаг шүү. Хүрэлсүх уг нь маш үнэн зөв юм ярьж байгаа одоо хэрэгжүүлэхийг нь харах үлдлээ. Хүрэлсүх ярих үгээ бод !
    202.179.31.69
    Мэдэгдсэн Хариулах
  • яяя 2017-10-05 02:41:58
    Та нар зүгээр улс орноо яаж хөгжүүлэх вэ гэж бодож үзсэнүү. Нам ярьж талцаж заваарна. Бусдыг өөрсөдтэйгээ харьцуулна. Тэнэг тэнэг нийтлэлийг олж бичнэ.
    202.179.26.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-10-05 02:35:53
    Хүрэлсүх стильтэй Путин
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах