Прокурор: “Приус-20” автомашиныг шахсан гэх  Ланд круйзер машиныг олж тогтоосон
Нэг гэр бүлийн долоон хүн зам тээврийн ослын улмаас амиа алдсан талаарх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа. Энэ хэрэгт прокурорын байгууллагаас анхаарал хандуулахгүй, хэрэгт оролцогчийг илрүүлэх сонирхолгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож хааж байна гэх мэдээллүүд гарч байна. Тиймээс бид үнэн бодит мэдээллийг авах үүднээс Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор С.Алимаагаас дараах асуултанд хариулт авлаа.

-Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Хүй долоон худаг”-ын замд ноцтой зам тээврийн осол болж 7 хүн амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэгт одоо ямар ажиллагаа хийгдэж байна?

-Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Хүй долоон худаг”-ийн замд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн үед  Тоёота приус-20 маркийн машин Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдсоны улмаас уг автомашин дотор нь сууж явсан насанд хүрсэн 4, насанд хүрээгүй 3, нийт 7 хүний амь нас хохирсон хэрэг гарсан. Тухайн хэргийг "гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харъяаллаар” 2016 оны 09 дүгээр сарын 07 өдөр Төв аймгийн прокурорын газарт харъяаллын дагуу шилжүүлж ирүүлсний дагуу тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, манайх хяналт тавьж ажилласан.Хавтаст хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудаар эсрэг урсгалд зорчиж явсан 01-16 УНА улсын дугаартай "Toyota LandCruizer-200” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улсын Ерөнхий прокурорын газраас хэргийг хянаж мөрдөн байцаалтаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж нотолж, тогтоогоогүй байна гэж дүгнэн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээсэн. Одоо уг хэрэгт Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын тушаалаар баталсан "Ажлын хэсэг" томилогдон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

-Тоёота приус-20 маркийн 72-40 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шахсан гэх Ланд криузер маркийн машиныг олж тогтоох ажиллагаа хийгдэхгүй байна гэж хохирогч талаас удаа дараа мэдэгдээд байгаа?

Тоёота приус-20 маркийн 72-40 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шахсан гэх цагаан шаргал өнгийн жийп маркийн тээврийн хэрэгслийг олж илрүүлэх зорилгоор зам тээврийн осол болохыг харсан гэх гэрчийг байцаах, зам дагуу байрладаг Төв аймгийн Лүн сумын цагдаагийн постын хяналтын видео камерт үзлэг хийх, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн "22-н товчооноос Улаанбаатар хот руу орох чиглэлийн камерын бичлэгүүдийг хуулбарлан  авах, Автотээврийн үндэсний төвийн Төв аймаг дахь салбараас Ландкрузер 100, 105, 77, Прадо маркийн цагаан болон шаргал өнгийн тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагааны дагуу 21 аймаг, 9 дүүргийн нутаг дэвсгэрт уг цагаан өнгийн жип маркийн тээврийн хэрэгслийн эрэн сурвалжлах, гэмт хэрэг гарснаас хойш засвар үйлчилгээ хийлгэсэн цагаан шаргал өнгийн жийп маркийн тээврийн хэрэгслүүдийг шалгах зэрэг олон ажиллагаануудыг хийсэн. Ажлын хэсэг шуурхай ажиллаж, Тоёота приус-20 маркийн 72-40 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг замын хажуу руу шахсан гэх цагаан шаргал өнгийн Ланд крузер маркийн тээврийн хэрэгслийг олж тогтоон, жолоочыг илрүүлэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

-Ер нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Тус Аймгийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж, холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. 2015, 2016 он болон 2017 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөл, цаг хугацаа, нутаг дэвсгэр зэргээр нь судаллаа.Судалгааны дүнгээс үзэхэд Зам тээврийн ослын гаралт өсөх хандлагатай байна. Зам тээврийн осол үйлдэж  байгаа тээврийн хэрэгслүүдийг ангилан маркаар нь авч үзвэл нийт 284 тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн буруутай үйлдлээс осол гаргасан байна. Үүнээс Приус 58 буюу 20.4 , Ачааны машин/Портер, Бонго/ 18 буюу 6.3, Марк 2, чейзер 22 буюу 7.7,  Жийп төрлийн тээврийн хэрэгсэл 41 буюу 14.4, Суудлын бага оврын автобус 8 буюу 2.8, Мотоцикл 20 буюу 7, Хүнд даацын ачааны машин 22 буюу 5.6, бусад тээврийн хэрэгсэл 76 буюу 26.7 хувийг тус тус  эзэлж байна. Нийт тээврийн хэрэгслийн 58 буюу 20,4 хувийг Тоёото Приус тээврийн хэрэгсэл эзэлж байгаа өндөр үзүүлэлттэй байна.Осол гарч байгаа сараар нь судалж үзэхэд 6-10 дугаар саруудад нийт зам тээврийн ослын  75 хувь нь үйлдэгдсэн нь хамгийн өндөр хувьтай байна.Зам тээврийн осол хавар, зуны улиралд эрс ихсэж байгаа цаг агаар дулаарч, цас мөс хайлсантай холбоотойгоор иргэд аялал зугаалгаар явах, хот хооронд явахдаа хурд хэтрүүлдэг техникийн бүрэн байдлыг хангадаггүй, хамгаалалтын бүс зүүдэггүй зэрэг нөхцөл байдлууд түгээмэл  байна. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд байгууллага, хүн бүрийн оролцоо чухал.Иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, тээврийн хэрэгсэл жолоодох үед хурд хэтрүүлэхгүй байх, гар утас ашиглахгүй байх зэргийг мөрдөх хэрэгтэй байна.
Эх сурвалж: prokuror.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сайн машинтай эр 2017-12-15 11:22:24
    PRIUS машин эзэнээ аварч чаддагүй пиавар машин шд дээрээс нь 6 машинтай тэнцэх аккумлятортай тэр нь хэдэн жилийн дараа гамшиг болно доо. Агаар хөрсны бохирдол г...
  • zochin 2017-10-05 00:39:09
    гэрч болон ар гэрийхэний ярианаас үзэхэд тэр prius өөрөө дэндүү хурдтай явж байсан байгаам даа хурдаа тохируулж явах хэрэгтэй шдээ
  • g 2017-10-04 17:10:44
    hurd eruul mended muu tsag tolovlolt heregtei
  • Баяраа 2017-10-04 14:54:27
    Жуулчны компаниуд удаан явлаа мавлаа гээд далчиганаад байдаг ш дээ. Тэгээд л 160 хүргээд л давхидаг даа. Харин түүнээс илүү хурдтай явдаггүй дээ.
  • Mashin 2017-10-04 13:40:50
    Manaihnii ene suudalgaa teneg yumaa prius osoliin ihenh huwiig ezelj bn gene ter mashin chin hotoor duuren bn zaawal prius geh totgoh hereg bnu suudliin mashiin...
  • иргэн 2017-10-04 13:28:27
    нэг хоер егуулбэр мэдээ байхад л болно ийм нуршуу хэн ч ойлгохгуй юмаар юу хийнээ манай хуулийнхний мэдлэг чадварыг л гэрчилж байгаа юм
  • Золбоо 2017-10-04 11:59:25
    Галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг л энэ байх даа,эсрэг урсгалд зорчиж явсан 01-16 УНА улсын дугаартай "Toyota LandCruizer-200” маркийн тээврийн хэрэгсэл жо...
    202.21.107.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-10-04 11:56:14
    Би машинтай жолооч хүн хот хооронд 80-90км хурдтай л явдаг тэгэхэд нэг их гүйцэж түрүүлсэн нөхдүүд үхэх л гэж яараад байна уу бид бүгд шинэ машинтай юу
    • Дорж 2017-10-07 05:42:58
      Явж ядсан салга новшнууд гэнэтийн үйлдэл их хийнэ л дээ. Гэнэт зогсоно. Гэнэт эргэнэ. Та нарыг юу хийнэ гэж таамаглах гээд ард чинь гэлдэрч байдаг юм.
      • Дорж 2017-10-07 05:44:43
        Ядаж замын саад гарч ирэхэд аваар өгчихгүй. Хүн гүйцэж түрүүлнэ л биз. Шахна, зэрэгцэж дарна. Удаан явдаг нөхдүүд маш хорон пиздакууд