60 тэрбумынхан улс төрийн “шантааж” хийлээ

УИХ-ын гишүүд  хувийн эрх ашгийг бус зөвхөн улс орны эрх ашгийг энэ тэргүүнд тавьж ажиллана гэж төрийн сүлдний өмнө тангараг өргөдөг.

Гэтэл УИХ-ын гишүүдийн  тодорхой хэсэг буюу 60 тэрбумын багтай ямар нэг шижмээр холбоотой, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг  кноп дарсан гишүүд буюу  хувийн болон бүлэглэлийн эрх ашгийг улс орны эрх ашгаас дээгүүр тавьсан, өмнөх засгийн газарт сайдаар ажиллаж байсан болон тэдэнтэй эрх ашгийн хувьд холбоотой эрхэм гишүүд  шинэ Ерөнхий сайдыг томилох УИХ-ын чуулганд суухгүй санаатай орхин гарчээ.

Тэд өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр  шинээр байгуулагдах Засгийн газрын 50 орчим хувь нь өмнөх сайдууд хэвээр үлдэнэ гэсэн агуулгатай худал мэдээллийг төлбөртэй тараасан бол өнөөдөр шинээр томилогдох Ерөнхий сайдаар үүнийгээ баталгаажуулах авахаар улайрч байгаа бололтой.

Өөрөөр хэлбэл 60 тэрбум, концесс, МАНАН-ийн бүлэглэлийнхэн нийлж “Шинэ ерөнхий сайдаар өөрийн багийн гишүүдийг  шинэ кабинетийнхээ 50 хувьд нь сайдаар сонгож  өг, тэгсэн тохиолдолд өөрийг чинь томилоход дэмжинэ” хэмээн шантаажилж, иргэд сонгогчдын итгэлийг уландаа гишгэж, хувийн эрх ашгаа улс орны эрх ашгаас дээгүүрт тавьчихаад сууж байна.

Тэд эрх мэдэл, албан тушаалаасаа буухгүйн тулд эцсийн аргаа хэрэглэж сандал суудалтай зууралдан шинээр томилогдох Ерөнхий сайдыг шантаажилж суугаа нь харамсалтай.

60 тэрбумынханы шантааж ийнхүү Ерөнхий сайдыг томилуулахад саад хийж, улмаар өөрсдийн хүслээ гүйцэтгүүлэхийг эрмэлзэж байгаа нь олон нийтэд муухай харагдаж байна.

 Ц.Мөнх

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2017-10-04 17:09:56
    Hurelsukhee tanai namiin 30 garan erguu urwagchid ard tumnees urwaj huwiin erhk ashgaa deeguur tawilaa chi erh bish sanaandaa awna biz dee AMJILT husey
    150.129.141.125
    Мэдэгдсэн Хариулах
  • ҮЭЭ 2017-10-04 14:08:57
    ЭНЭ ЛУУВИРЧИД ХУРАЛД СУУХГУЙ БОЛ САНЛ ХУРЭХГҮЙ ГЭЖ ГОРИДСОН БОЛТОЙ . ХАРАХ ЦАРАЙНИЙ БУЛЭГ ДЭЭРМЧИД ЦОГЗЛМАА ГЭЖ МЭРГЖЛИЙН ХУЛГАЙЦН НУХРЭЭ ДАРГА БОЛГЖ БАЙСАН ХУН...
    202.9.40.51
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-10-04 13:21:58
    тэр цогзолмаа гэдэг царай муутай хуухэн амандаа алны устэй бат эрдэнэ гэх булганы нехер згхэг ын дарга зенег энхтувшин мань чойжоо муухай харагдаж байна
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-10-04 12:55:53
    эд аяндаа мөхнө. бүхнийг ард түмэн мэднэ. ШИВШИГ
    103.229.120.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2017-10-04 11:23:17
    М.Энколдыг зайлуулаагүй буюу үхдэл болгоогүй цагт наад төр чин ь цэвэршихгүы
    202.9.40.71
    Мэдэгдсэн Хариулах
  • P 2017-10-04 10:55:52
    Odoo niislelee naad hogiin hulgaichdaas tseverle
    27.123.214.86
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2017-10-04 10:40:31
    Odoo ene M Enhbold terguutei luvarchnd toriin naimaachdaas namaa tseverleh heregtei
    103.229.121.19
    Мэдэгдсэн Хариулах