Эх орныхоо хөгжлийн төлөө гар нийлж хамтран ажиллах талаар ярилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр хүлээн авч баяр хүргэв.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын  Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын тамгаа гардаж авсан даруйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилуулах тухай саналыг  УИХ-д танилцуулсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхий сайдад баяр хүргээд бидний өмнө Монгол Улсын, нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө хамтран ажилах ганц л арга зам, чин хүсэл тэмүүлэл байгаа хэмээн онцлон тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар цаашид эх орныхоо хөгжлийн төлөө, монгол хүний сайн сайхан амьдралын төлөө гар нийлж хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.


Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-10-04 08:32:37
    ороо нь ороогорроо жороо нь жороогоороо энэ хоерын монголыг гийгуулэх ч дээ мэдэхгуй богд уул туул голыг нудэн дээр нь суйрч байхад харахгуй байгаа тер сохор г
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах