АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхгүй гэв үү

Бүдүүн бүлэг хоёр хуваагдаж, Ерөнхий сайдаа огцруулсан ингэхдээ сөрөг хүчнийхний буюу АН-ын гишүүдийн дэмжлэгтэй. Нэгэнт бүдүүн бүлгийн хуваагдал хэвээр үргэлжилж байгаа учир шинэ Ерөнхий сайд АН-ынханд найр тавьж байна. АН гэдийсэнгүй. Бүр бүлгээ ээлжит бусаар хуралдуулж, Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг хоймортоо залаад “Таны хийсэн бүхнийг дэмжинэ” гэх амлалт өгчээ. Байгуулагдаж амжаагүй, бүтэц орон тоо нь тодорхой болоогүй Засгийн газрын бүтцийг дэмжинэ гэдгээ ч илэрхийлэх үйл явц олон нийтийн сонирхлыг татаж, сошиал хэрэглэгчдийн сэдэв болж байна.

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ардчилсан нам хэдийгээр сөрөг хүчин ч гэлээ бүлгийнхээ шийдвэрийг гаргаж, улс орны буюу ард түмний эрх ашиг хамгийн нэгдүгээрт байх ёстой гэж  үзээд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх  түүнийг багийн хамт дэмжинэ гэдгээ илэрхийллээ” хэмээн мэдэгдэв. Нэг үгээр У. Хүрэлсүхийн үг дуугүй аялдан дагахаа амаллаа.

Тэгвэл АН-ын бүлэг энэ мэдэгдлийнхээ хариуд У.Хүрэлсүхээс юу шаардсан бэ? Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Засгийн газрын шинэчилсэн бүтцийг хийж, Аж үйлдвэрийн, Эдийн засаг хөгжлийн, Хөдөлмөрийн, Соёл, аялал жуулчлал, спортын яамын тусад нь байгуулах, төсвийн шинэчлэлийг хийх хүрээнд хүүхдийн мөнгө болоод багш, эмч нарын цалингийн системийг шинэчилж, нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэжээ. Мөн АН-ын бүлгийнхэн дэд сайдыг дэмжихгүй байгаагаа сануулахаа мартсангүй. Гэхдээ энэ бол тэдний олон нийтэд зарлахыг хүссэн тайлбар. Далд тохирооны талаар сошиал хэрэглэгчид ч таамаг дэвшүүлээр байна. 

Уг нь У.Хүрэлсүхийн зүгээс дээрх асуудалтай холбогдуулан “Яамдыг нэмж хассанаар амжилт олохоор цаг хугацаа өнгөрсөн. Засгийн газрын бүтэц цаашид хэвийн ажиллах ёстой. Өвлийн хүйтэнд сандал ширээ зөөхгүй, тамга тэмдэг солигдохгүй. Төрийн албыг бужигнуулахгүй. Гэхдээ авлига өгч орсон, сэтгэлгүй нөхдийн толгойг илээд суухгүй. Надад сэтгэлтэй, зүтгэлтэй ажилтан хэрэгтэй. Надаас хууль бус юм хийлгэх гэж битгий шахаж шаардаарай” гэх байр суурийг илэрхийлсэн байгаа.  

Ямартай ч МАН-ын бүлгийн тал хувь нь АН-ын есөн гишүүнийг нэмээд Ерөнхий сайдыг огцруулахад санал нэгдсэн. Тэгэхээр бүдүүн бүлгийн хуваагдалд АН-ын бүлэг хүчтэй байр суурь эзэлж байна. Тэдний санал, кноп парламентад үнэ цэнэтэйгээр оршиж байна. Иймээс У. Хүрэлсүх нэн тэргүүнд сөрөг хүчнийхэнтэй эв найрамдлын “гэрээ” байгуулаад авлаа. Ингэснээр сөрөг хүчнийхэн сөрөхгүй, дагана гэдэг амлалтаа өгчихлөө. 

Өнөөдөр УИХ Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж батламжлана. Иймээс намрын чуулганы эхний өдрүүд шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний томилгоонд зарцуулагдах нь.  Иймээс ирэх өдрүүдэд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтцэд ямар өөрчлөлт хийж, АН-ынхны зөвлөгөөг хэрхэн дагахыг харах л үлдэж байна. 

 

П.ГОО

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-10-08 05:15:03
    Uursduu unagaasan ZG.g yaraltai baiguulah ni turiiin ajil. Harin ch AN toglolt hiisen bol knop darajgvi 65.d naidaad hundlunguus haraad l suuj chadah l bsan
    103.212.118.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Od 2017-10-05 01:11:23
    Odoo Amarbaysgalan hiidiin zamig tawiaraai Hurelsuhee mongolchuud bayrlana shuu amjilt
    112.72.11.122
    Мэдэгдсэн Хариулах
  • хөх тэнгэр 2017-10-04 03:51:33
    Унасан засгийн газрыг өөрчлөх нь цаг үеийн асуудал байсан шүү дээ. Эрдэнэбатын засгийн газар байгуулагдаад юу ч хийгээгүй хийх үгүй байсан.
    203.91.115.38
    Мэдэгдсэн Хариулах