А.Эрдэнэбаатар: Төгсөгчдийг маань дотооддоо төдийгүй олон улсад үнэлж байна
- Харилцаа холбоо мэдээллийн технологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний түүхт ойд-

А.Эрдэнэбаатар (Компьютерийн ухааны салбарын эрхлэгч доктор профессор)
 
-Таныг компьютөрийн ухаан, програмчлалын чиглэлийн анхны мэргэжилтнүүдийн нэг гэдэг. Хаана энэ мэргэжлийг эзэмшээд, хэзээнээс багшлах болсон бэ?
 
-Манай улсад 1970-д оны дунд үеэс электрон тооцоолох техник-компьютөрийг ашиглаж эхэлсэн байдаг. Үүнийг угтуулаад тэр үеийн ЗХУ болон бусад социалист орнуудад залуусыг олноор явуулж эхэлсэн. Би тэдний л нэг. Би 1978 онд Уралын политехникийн дээд сургуулийг Удирдлагын автоматжуулсан систем мэргэжлээр төгссөн. Тэр үед залуусын жишгээр би Түлш, эрчим хүч, геологи, уул уурхайн яамны нэр дээр сурсан. Гэхдээ сургуулиа улаан дипломтой төгссөн, сурч байхдаа оюутны эрдэм шинжилгээний ажилд идэвхитэй оролцдог байсан тул багш болохоор ижил мэргэжлээр хамт төгссөн. Хожим нь ШУТИС-ийн ректорын алба хаших болсон. Д.Бадарчийн хамт ПДС-ийн ректор Ч.Авдай багштай анх уулзсанд халуунаар хүлээн авч багш болгосон юм. Тэр цагаас хойш 40 дэх жилдээ багш, тэнхмийн эрхлэгч, салбар сургуулийн захирал, их сургуулийн ректор гээд бүхий л ажлыг хийж ирлээ. Одоо сургуульдаа Комьютерийн ухааны салбарын эрхлэгчээр ажиллаж байна. Ажил, амьдралын гараагаа эхэлсэн, намайг өдий зэрэгт хүргэсэн сургууль, хамт олондоо талархаж явдаг.
 
-Програм хамгамж мэргэжлийг хүүхэд залуучууд их сонирхдог. Энэ мэргэжлээр суралцахыг их хүсдэг. Хэдээнээс манайд бэлтгэж эхэлсэн юм бол?
 
-МУИС дээр 1970-аад оны эхээр математикийн ангиас цөөн тооны оюутныг сонгон тооцон бодох математик-програмчлалын чиглэлээр сургасан байдаг. Бие даасан сургалтын тогтолцооны үндсийг 1984 онд ПДС-ийг түшиглээд дээд сургууль дундын Удирдлагын автоматжуулсан систем, тооцоолох техникийн тэнхим байгуулснаар тавьсан гэж үзэж болно. Энэ тэнхим цааш хөгжсөөр хүмүүсийн сайн мэдэх КТМС, улмаар одоогийн 50 жилийн туүхээ энэ өдрүүдэд тэмдэглэж байгаа МХТС- ийн нэг салбар болон хөгжиж байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн програм хангамж мэргэжлээр манай сургууль 1200 гаруй мэргэжилтнийг бакалавр, магистр, докторын зэрэгтэй бэлтгэлээ.
 
-Та шавь нарынхаа мэргэжлийн түвшинг яаж үнэлэх вэ?
 
-Төгсөгчдийг маань дотооддоо төдийгүй олон улсад үнэлж байна. Манай төгсөгчид Сооglе, Аmazon, Мicrosoft, Аdоbе systems зэрэг дэлхийн хэмжээний компанид ажиллаж байна. Мөн зарим нь АНУ, Герман, Австрали, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд үргэлжлүүлэн суралцаж, докторын зэрэг хамгаалаад тэндээ ажиллаж байна. Тэд гадаадад үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээ одоо сурч байгаа дүү нартаа онлайнаар хичээл заадаг шүү.
 
-Сонсоход таатай байна. Шавь нь ийм сайн байхад багш нар нь бүр сайн, суралцах орчин нь сайн байх даа?

-Мэдээллийн технологийн хөгжил өөрөө компьютерийн ухаан, электроник, харилцаа холбоог улам ойртуулж, салахын аргагүй болгосон. Одоо манай сургуульд програмчлалын технологи, үүлэн тооцоолол, электроник, утастай/утасгүй холбоо, системийн аюулгүй байдал, компьютерийн сүлжээний гээд хамгийн орчин үеийн лабораториуд байна. Технологи хурдацтай хөгжиж байгаа тохиолдолд зохих түвшинд авч явна гэдэг амаргүй. Маш их өртөг өндөртэй. Гэхдээ төрөөс бодлогоор, салбарын байгууллагууд хамтын ажиллагаагаар дэмжиж байна.
 
-Сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа танай хамт олон болон олон мянган шавь нарт чинь амжилт, бүтээлийг хүсэн ерөөе.
 
-Баярлалаа. Өнөөдөр МХТ бүх нийтийн хэрэглээ, улс орны хөгжпийн түлхүүр, хурдасгагч болж байгаа нь бидний хариуцлагыг улам өндөрсгөж байна. Манай хамт олон хүрсэн амжилтаа улам бататгаж, хичээн ажиллана гэдэгт ахмад профессорын хувьд итгэлтэй байна.

Б.Дамдинсүрэн: Манай сургуулийг төгссөн олон гавъат алдартнуудаараа бахархаж байна



(Монгол Улсын гавьяат багш доктор, профессор, ШУА-ийн техник технологийн салбарын бага чуулганы гишүүн, Сока их сургуулийн хүндэт доктор, Мэдээлэл судлалын монголын академийн жинхэнэ гишүүн)
 
-Та ажил, мэргэжлийнхээ талаар ярина уу?

-Миний бие 1966 онд 23-р сургууль төгсөөд 1971 онд хуучин ЗХУ-ын Украины Одесс хотын А.С.Поповын нэрэмжит Холбооны цахилгааны техникийн дээд сургуулийг радиохолбоо, радио өргөн нэвтрүүлгийн  инженер мэргэжлээр төгссөн. Сургууль төгсөж ирээд Сүхбаатар аймгийн холбооны газарт инженер, нийслэлийн Орбит станцад инженерээр ажиллаж байгаад 1975 онд ПДС-ийн ЭХФ-ын радиохолбооны тэнхимд багшаар ажиллах болсноор энэ сургуультай ажил, амьдралаа холбож багшаас нь ректорынх нь албан тушаалыг хашсан, өнөөдөр МХТС-ийн зөвлөх профессор албан тушаал дээр ажиллаж байна.
 
-Дотооддоо дээд боловсролтой мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх шаардлага гарсан юм байна. Та үүнийг яаж ойлгож байна?
 
-1960-аад оны дундуур Монгол улсын холбооны салбар эрчимтэй хөгжиж шинэ технологийн систем нэвтрүүлж эхэлсэн. Тухайлбал, 50 жилийн ойгоо тэмдэглэсэн телевиз байгуулагдсан, аймгийн төвүүд, нийслэл Улаанбаатар хотыг холбосон 12, 3 зэрэг олон сувгийн систем нэвтэрч үйлчилгзэ явуулж эхэлсэн гээд олон зүйлийг нэрлэж болно. Эндээс холбооны инженерийг дотооддоо бэлтгэх хэрэгцээ, шаардлага гэрсан гэж хэлж болно. Ингээд Холбооны Яам МАХН-ын Төв Хороо, СнЗ-д асуудал оруулснаар уг асуудал дэмжигдэж 1967 оноос холбооны инженер бэлтгэж эхэлсэн.
 
-Сургууль Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмрийн талаар та юу хэлэх вэ?
 
-Бэлтгэж гаргасан олон мянга мэргэжилтнүүд Монгол Улсын мэдээлэл, холбооны салбарын хөгжлийг тодорхойлж, ажлын бүх ачааг хуруун дээрээ авч явж байна. Сургуулийн эрдэмтэн, судлаачид олон арван эрдэм шинжилгээний ажил, гэрээт ажил гүйцэтгэн үйлдвэрлэл, практик шилжүүлсэн. Энэ багагүй хувь нэмэр байгаа. Шинэ технологийн төслүүдийг хэлж болно. Тухайлбал, Монгол улсын мэдээллийн технологийг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой А.Б.Важпайн нэрэмжит МХТ-ийн шилдэг сургалтын төвийг /Энэтхэгийн ЗГ-ын буцалтгүй тусламжийн 1 сая долларын төв/ байгуулсан нь олон сертификаттай мэргэжилтнүүдийг бэлтгэсэн юм. Видео конференцийн системийг Монголд анх нутагшуулсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, аймгийн төвүүдийг холбосон алсын зайн сургалтын төвийг байгуулсан зэрэг шинэ технологиудаар хөгжлийг урагш хөтөлж хувь нэмрээ оруулсан.
 
-Төгсөгчдийнхөө талаар ярина уу?
 
-Товчоор хэлэхэд Холбооны яамны гавьяат холбоочин сайд Д.Готов, Н.Норовжав нар гээд төгсөгчид байна. Мөн энэ сургуулийг төгссөн гавьяат холбоочин Г.Баттөр, Я.Одсүрэн, н.Дондовравдан, Г.Цогт, Н.Нансалжав. Ц.Мятав, Ц.Эрдэнэцэцэг, СГЗ Чулуунбат, СГЗ н.Батцэрэн. СГЗ Л.Сүрэнхорлоо, МУГЖ Б.Дашдондог нарын олон алдартнуудаараа бахархаж байна.
 
-МХТС-ийн хамт олон, ахмад төгсөгчид, оюутнууд, хамтран ажилладаг мэргэжлийн байгууллагуудад 50 жилийн ойн баярын халуун мэнд дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт. эрүүл энхийг хүсье.
Танд бас баярлалаа.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2017-10-06 08:07:55
    Энэ сургууль маань Холбооны сургалтын төв гэдэг нэртэйгээр бас үйл сургалтын үйл ажиллагаа явуулдаг байсан тухайн цагт Мижид захирал, Барамсай захирал ажилсан б...
    43.228.130.240
    Мэдэгдсэн Хариулах
  • рро 2017-10-03 14:30:52
    Ха ха азгуйчуудын сургууль.
    66.181.188.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Anand, 2017-10-03 12:24:29
    Tech,ih surguuli bolon Holboonii sur,iin nohod,shavi nartaa mend hurgie anandayork@gmail.com
    172.56.3.97
    Мэдэгдсэн Хариулах
  • Д.Туул 2017-10-03 08:06:29
    Юуны емне багш нар ахмадууддаа энэ баярын мэнд хургэе.Бид эзэмшсэн мэргэжилээрээ бахархаж явдаг даа. 1980 оны тегсегч гавьяатууд даа бас баяр хургэе.
    150.129.141.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Профессор Х.Пүрэвдагва 2017-10-03 06:52:59
    Манай мэдээлэл, харилцаа холбооныхон, эрдэмтэд багш нар үнэхээр мундаг улсдаа. Та нартаа БАЯРын мэнд дэвшүүлж, эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ЕРӨӨЕ.
    202.5.200.155
    Мэдэгдсэн Хариулах