Си Зинпинь 23-нд, В.В.Путин ирэх сарын 3-нд айлчилна
Ойрын өдрүүдэд Монгол Улсад хоёр хөршийн төрийн тэргүүн нар айлчлах болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй билээ. ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд чухам хэзээ манай улсад айлчлахтай холбогдуулан олон янзын таамаг гарч байгаа бөгөөд эдгээр хоёр хүний айлчлалын талаар байр сууриа илэрхийлэх хүн ч олон байгаа юм.

Айлчлалын үр дүн юу байх, ямар зорилго өвөртөлсөн талаар судлаачид, улстөрчид өөр өөрсдийн өнцгөөс тайлбарлаж дэлхий дахины болон Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү айлчлалын талаар өөр өөрсдийн хэмжээнд дүгнэлт хийж байгаа. Тэгвэл албаны эх сурвалжууд “Монгол Улс хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэл хөгжүүлэх бодлого баримталж байгаа.

Энэ удаагийн хоёр их хөршийн маань төрийн тэргүүнүүдийн айлчлал бол манай орнуудын найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан түүхэн айлчлал болно гэж үзэж байна. Нийгмийн хүлээлт  ч тийм байна. Айлчлалын нь аль аль нь Монгол Улсын хөгжилд тэмүүлсэн бодлогыг бодитоор дэмжсэн, чухал ач холбогдолтой шийдэл, тохиролцоонд хүрсэн айлчлал болно гэдэгт итгэж байна.

Олон баримт бичигт гарын үсэг зурна” хэмээн ярьж байгаа юм. Тэгвэл хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын тов тодорхой болжээ. Хугацаа нь хэзээ вэ гэдэгт анхаарал хандуулж байсан бол БНХАУ-ын дарга Си Зинпинь энэ сарын 23-нд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ирэх есдүгээр сарын 3-нд айлчлахаар болсон байна. Ерөн­хийлөгчийн урил­гаар айл­чилж буй хөрш орны төрийн тэр­гүү­нүү­дийн айлчлалд УИХ, Засгийн газрын сайд, Ерөн­хий­лөгчийн Тамгын газраас багт­сан том баг ажиллаж байгаа бө­гөөд төрийн өндөрлөгүүд энэ асууд­лаар байнга уулзаж бэлтгэл ажил, хамтын ажиллагааны санамж бичиг, айлчлалын баг бүрэлдэхүүн, маршрутын талаар ярилцаж байгаа аж.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tiimee 2014-08-16 10:11:39
    yag unen sahalt hunii sanaa neg egj uneheer unen shuu!!!!! haa holiin bantan zuragch Amerik mongold yugaar tuslah yum be??? Mongoliin gazar nutgiig ashiglaj dainii talbar hiih l yum bodoj bgaa biz. Uuruur yaj tuslah yum be?/?? Amerk mongold tusalsan tuuh
    103.26.193.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол улсын иргэн Мөнх-Од 2014-08-12 04:23:22
    Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гээд үг байдаг даа. Монголчууд бидэнд хоёр хөрштэйгээ эв найртай сайхан харьцахаас илүү өөр сайхан юу байх вэ. Уламжлат найрамдалт сайн хөршийн харьцаагаа эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаар улам
    112.72.13.63
    Мэдэгдсэн Хариулах