"Буянт-Ухаа II" хорооллын I ээлж энэ жилдээ ашиглалтад орно
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч А.Гантулгатай ярилцлаа.

-Нийслэлд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Үүн дотроос гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ямар шатандаа явагдаж байна вэ?

-Гэр хорооллын дахин төлөвлөх ажил чамлахааргүй сайн явагдаж байгаа. Нийслэлийн өнөөгийн удирдлагуудын ажлаа аваад хамгийн түрүүнд эхэлсэн томоохон ажлын нэг бол дээрх ажил юм. Тэр утгаараа журмыг батлахдаа нарийн ажилласан. Гэсэн ч ажлын явцад ганц хоёр өөрчлөлт хийсэн байгаа. Тодруулбал, тухайн газрын эзэдтэй харьцах харилцаагаа хүртэл журамлахгүй бол болохгүй юм байна гэж үзээд нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн. Нийтдээ 21 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байгаа. Энэ жилийн IV улирлаас эхний ээлжийн орон сууцнууд ашиглалтад орно.

-ТОСК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд гар бие оролцож байгаа?

-Манай байгууллага Яармагийн IV хороонд ажлаа эхлүүлсэн. Энэ ажилд нийслэл дэд бүтэц болон хөрөнгө мөнгийг нь суулгаж өгсөн байгаа. Нийслэл маань аж ахуйн нэгжүүдийг бололцоогоороо дэмжээд явж байгаа нь сайшаалтай.
 
Энэ орон сууц маань нэлээд олон шийдлүүдийг шийдсэн учир тодорхой хэмжээгээр цаг хугацаа шаардсан. Барилга барихаас гадна гаднах инженерийн шугам сүлжээний ажил хүндрэлтэй байдаг юм байна лээ. Энэхүү орон сууцанд зорилтот бүлгийн 1700 хүн хамрагдсан гэж ойлгож байгаа. Ард түмэн өөрсдөө хэлэх байх. Мэдээж хэрэг орон сууцанд орох хүмүүсийн тоо их, оруулах байр маань цөөхөн учраас олон нийтэд ил тод байдлаар шалгаруулалтыг явуулж, шилэн түрийвч буюу шударгаар сонголт хийсэн.
-“Буянт-Ухаа I” хороололд нийт хэдэн иргэн хамрагдав. Үнэхээр зорилтот бүлгийн иргэддээ хүрч чадсан уу?

-Зорилтот бүлэг рүү хандаагүй гэсэн үгтэй санаа нийлэхгүй байгаа. Бид өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 20-ноос эхлээд 100 хувь ашиглалтад өгсөн байгаа. “Буянт-Ухаа I”  хорооллоор дуусахгүй. ТОСК-ийн зүгээс цаашид хямд өртөгтэй орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Сүүлийн 25 жил хийгээгүй том бүтээн байгуулалтыг Шинэчлэлийн Засгийн газар, хотын захиргаа, Барилга хот байгуулалтын яам дэмжсэнээр Үндэсний бүтээн байгуулалтын Монголын таван компани нэгдэж хийж чадсан. Монгол хүн нэгдэж, нягтарч зөв зохион байгуулалт, менежментээр төрийн бодлогыг авч явах юм бол бүтээж, хийж чаддагийг харуулж байна. Бидний хийж байгаа ажил бусад барилгын компаниудын дургүйцлийг хүргэж, үнэ ханш бууруулсан тал бий. Гэхдээ төрийн бодлого бол ард иргэдээ эх оронд нь сайхан амьдрах нөхцөлөөр хангахад л орших ёстой. Бид нэг янданг нэг орон сууцаар солих бодлогыг л баримталж байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй үед гаднын оронд ажиллаж байсан манай залуус гэр бүлээрээ ажилласан гэдгийг онцолж хэлэх хэрэгтэй байх. Энэ орон сууц маань нэлээд олон шийдлүүдийг шийдсэн учир тодорхой хэмжээгээр цаг хугацаа шаардсан. Барилга барихаас гадна гаднах инженерийн шугам сүлжээний ажил хүндрэлтэй байдаг юм байна лээ. Энэхүү орон сууцанд зорилтот бүлгийн 1700 хүн хамрагдсан гэж ойлгож байгаа. Ард түмэн өөрсдөө хэлэх байх. Мэдээж хэрэг орон сууцанд орох хүмүүсийн тоо их, оруулах байр маань цөөхөн учраас олон нийтэд ил тод байдлаар шалгаруулалтыг явуулж, шилэн түрийвч буюу шударгаар сонголт хийсэн. Ер нь хийсэн бүтээсэн ажлыг буруу зөрүү ярих, мушгих явдал олонтаа тааралддаг юм байна. Үүнд бид шантрахгүй. Өнөөдрийн байдлаар 1764 иргэн орон байраа сонгосон байгаа. Түүнээс 300-гаад иргэн байраа буцаасан. Буцаалттай холбоотой гадуур банкны шалгуурыг хангахгүй байна гэх мэт асуудал яригдаж байгаа. Тийм юм бол байхгүй.

-“Буянт-Ухаа I” хороололд байр авсан иргэд 15 жилийн хугацаанд бусдад худалдаалахгүй гэсэн шаардлага тавьсан байсан?

-Хямд үнэтэй орон сууцыг мөнгөтэй хүмүүс аваад дараа нь өндөр үнээр зарах бизнес явуулдаг. Энэ бизнесийг зогсоох, орон сууцны хөөсрөлтийг бууруулах зорилгоор 15 жил гэдэг хугацааг зааж өгсөн. 15 жил худалдахгүй гэдэг журмыг Засгийн газраас гаргасан. Хэрэв тухайн иргэн байраа худалдах шаардлага гарвал тухайн жилийнх нь ТОСК-иас явуулж буй орон сууцны хамгийн бага үнээр тооцож худалдана. Өөрөөр хэлбэл, зөвхөн ТОСК-д л худалдах эрх нь нээлттэй болж байгаа юм. ТОСК буцаан худалдаж авсан байраа дараагийн эзэнд нь шилжүүлэх зохицуулалт хийгээд явна. Түрээслэхгүй, зарахгүй гэдгийг тухайн орон сууц худалдан авч байгаа иргэд, бүртгэлийн байгууллага, ТОСК гурав санамж бичигт гарын үсэг зурсан. Нэг хүний нэр дээр 50-60 байр байх жишээ байгаа.

-“Буянт-Ухаа II” хороолол баригдаж байгаа. Ажлын явц ямар байна. Ойролцоогоор хэдэн айл хамрагдах боломжтой вэ?

-28 га газрыг хамарсан маш том бүтээн байгуулалт эхэлж байгаа. Энэ талбайд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж гэх мэт нийгмийн асуудлыг цогцоор нь шийдсэн хороолол бий болно. “Буянт-Ухаа I- ээс дөрөв дахин том, ойролцоогоор найман мянган айлын орон сууц босч байна. Эхний ээлжийн 48 байшин маань 20-30 хувьтай угсралтын ажил явагдаж байна. Ер нь төрийн зөв бодлого, зохион байгуулалтанд оруулах юм бол монголчууд хийж бүтээж чадаж байна. Улс орныхоо төлөө бүтээн байгуулалт хийгээд хоёргүй сэтгэлээр хандаж байгаа үйл ажиллагаанд саад бэрхшээл учрах тохиолдол цөөнгүй байдаг юм байна. Юм хийж байгаа хүмүүсээ дэмжиж яваасай гэж хүсч байна.

-“Буянт-Ухаа II” хороолол орох иргэдийг ямар шалгуураар сонгох төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Шалгуур гэдгийг шударга азтай хүн гэж ойлгож болно. Ямархуу шугам баримтлах юм гэдгийг одоохондоо хэлж мэдэхгүй байна. “Буянт-Ухаа II”-ын эхний мянга гаруй айлыг ирэх арваннэгдүгээр сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байна. Ямар ч байсан өмнөө тавьсан маш том зорилт байгаа. Түүнийхээ төлөө манай хамт олон шаргуу ажиллаж байна. Үнэ өртгийн хувьд “Буянт-Ухаа I”-тэй адилхан байх юм.

-Барилгын салбарт эдийн засгийн хямрал хэр зэрэг нөлөөлж байна?

-Бид төрийн бодлогоор зорилтот бүлэг рүү хандсан хямд үнэтэй орон сууц барьж байгаа болохоор нөлөөлөхгүй байна. Ер нь зарим аж ахуйн нэгж, хувийн компаниуд танайхаас болж орон сууц борлогдохгүй байна гэсэн зүйл ярьж байгаа. Бид энэ асуудалд төрийн бодлогоор ядарсан ард түмэн рүүгээ хандсан бодлого явуулж байгаа болохоос задарсан хүмүүст зориулагдаагүй гэж хэлдэг. Тодруулбал, төрөөс төрсөн тэрбумтанд зориулсан бодлого биш. Ам.доллар өсдөгөөрөө өснө. 1997 оны үед эрчим хүчнийхээ үнээс суурь үнийг чөлөөлөх ёстой гэж хэлж байсан. Тэгсэн бол өнөөдөр манайх арай өөр эдийн засагтай байх байлаа. Харамсалтай нь бид нөхөөд явж байна. Гадны хөрөнгө оруулалтыг үргээсэн гээд яриад байдаг. Тийм биш хүссэн хүсээгүй дэлхийн эдийн засаг хямарч байгаа. Хятад улс нүүрс авдаг байсан бол одоо авахгүй байна. Учир нь утаа гаргаад байгаа учраас ард түмнээ бодож эхэлж байгаа юм. Орос, Хятад хоёрыг даваад Монголд хөрөнгө оруулалт хийдэг газар байхгүй. Бид нэг зүйлийг бодох хэрэгтэй. Хөрштэйгөө ойлголцоод тэдэнд ч ашигтай, бидэнд ч ашигтайгаар хөрөнгө татах нь чухал. Хятадын зах зээлийг Монголоор дамжуулаад Сибирийн зах зээл рүү оруулах хэрэгтэй.

-Нийслэлийн иргэдэд 52 байршилд газар олгож эхлэхээр болсон. Нэг талаас нь орон сууцжуулаад байхад нөгөө тал нь гэр хорооллыг тэлж байна гэх хүмүүс байсан?

-Нэг талаас нь харахаар тийм юм шиг боловч тухайн байршил маань нийслэлээс хол оршиж байгаа учраас дэд бүтцийг нь эхлээд шийднэ. Тийм болохоор утааны асуудал харьцангуй бага яригдах байх гэж бодож байна.

-Нийслэл хот маань бондтой болох журам баталлаа. Зарим хүмүүс үүнийг өр хэмээх нь байна?

-Миний бодлоор аж ахуйн нэгж ч юм уу, хувь хүн банкнаас зээл авчихвал тэнгэрийн умдаг атгалаа гэж боддог. Бонд босгох нь зөв шүү дээ. Болж өгвөл нэмэх хэрэгтэй. Тэрбум таван зуу бага байна. Ямар ч хүн, аж ахуйн нэгж байгууллага зээлээр л хөл дээрээ босдог. Энэ бол өр биш. Мөнгөний өнөөгийн үнэ цэнэ, ирээдүйн үнэ цэнэ гэж байдаг юм. Олдсон дээр нь л авах хэрэгтэй.

-Ер нь иргэдийг төлөөлж суугаа төлөөлөгчид улстөржих, намчирхах байдал анзаарагддаг. Ингэх нь хэр зохистой вэ?

-Намын бүлгээс сонгогдож байгаа учраас хүссэн хүсээгүй намчирхаж л байгаа. Тэгэхдээ улс төрийн бодлого байх ёстой цаг хугацаандаа л байх хэрэгтэй. Түүнээс бүх асуудлыг улстөржүүлэх нь утгагүй юм. Өнөөдөр Э.Бат-Үүл дарга маань гарч ирээд маш их зүйл хийлээ. Хоёр жилийн хугацаанд хот маань хэрхэн өөрчлөгдөж байгааг ард иргэд хэлэх байх.

М.ЯНЖИНЛХАМ
НИЙСЛЭЛ ТАЙМС
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-08-12 11:05:34
    Ямар азтай нь ингээд байр сугалаад хямд сайхан байдаг бнаа
    202.21.106.104
    Мэдэгдсэн Хариулах