Х.Баттулга: Буянт буурлууд минь урт наслаж, удаан жаргаарай

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 10 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг Монголын ахмадын өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Монголын ахмадын өдөр 10 дугаар сарын 1-нийг тохиолдуулан Монголын үе үеийн бахархал, үлгэр дууриал болж явдаг ахмадууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Ахмадаа хүндлэх, тэдний билэг сургаалийг сонсох нь монголчуудын зан чанар, өв уламжлал юм. Аливаа нийгмийн өсөлт хөгжил нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг, гурван үеийнхний тасаршгүй хэлхээ, уялдаагаар л хэрэгждэг болох нь түүхээр нотлогдсон үнэн.

Тийм болохоор ахмадаа асарч, тэдний ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн шийдвэр, шийдлүүдийг төр цаг үргэлж гаргаж, хэргжүүлж байх учиртайг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие ямагт анхаарч ажиллах болно.

Ахмадууд маань монголчуудын хамгийн туршлагатай, хал үзэж юмсын ялгаа зөрөөг ойлгодог, мэдэрдэг болсон хэсгийнхэн болохын хувьд нийгмийнхээ амьдралд авч гээхийн ухааныг нэмэрлэж, улс орныхоо хөгжилд цаашдаа хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт би гүнээ итгэдэг. Байгууллагууд, хамт олон бүр ахмадын өдрөөр буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тэдний арвин их туршлага, мэдлэг, ёс уламжлал, зан үйлээс хойч үедээ өвлүүлэхэд анхаарч, санаачлагатай ажиллахыг уриалж байна.

Буянт буурлууд минь урт наслаж, удаан жаргаарай. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе" гэжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Луйварчин Баттулга битгий хуц 2017-10-02 05:09:54
    Баттулга пздаа чи 2012-2016 Буурлуудынхаа хамаг омчийг бонд болгож зээлийн барьцаанд тавиа биз дээ. Чи тэр бондоос тамтаггуй цусалчаад одоо хэнийг доромжлох гээ...
    98.169.180.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-10-02 01:08:24
    Өр нимгэлж туслаач амлаж гарсан бол амлалт...????!!!!!
    27.123.214.88
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-10-01 14:35:41
    Офшорчидын мөнгийг улсдаа л оруулаад ир энэ танхай төрийн албан хаанч нар авилга авдаг хүнд сурталтай төрийн алба хаагчдаа цэгцэлсээр бна дунд шатны албан хаагч...
    66.181.183.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Билгээ 2017-10-01 11:53:40
    За, тэр урт насалж, удаан жаргах яах вэ. Хэзээ өр тэглэх гэж байна. Сонгуулиар за ялдаг юм бол яг маргааш нь өр тэглэнэ гээд байсан биз дээ. Одоо 3 сар өнгөрлөө...
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2017-10-01 12:17:46
      Юун өр вэ. Өөрсдөө тавьсан өр юм бол өөрсдөө төлнө биз дэ
      89.217.91.80
      Мэдэгдсэн Хариулах
      • mongol emee 2017-10-02 07:24:53
        Yun or be. Oordoo tabisan bizdee genee. Cham thig ni yu medex be? Naadax chini bidnii xols xvcheeree bii bolgoson Max kombinatiig mini damfuuruulsanaas bid
        103.26.193.189
        Мэдэгдсэн Хариулах
        • vrgeljlel 2017-10-02 07:26:17
          xamgiin dood xemjeegeer tetebgeree togtiolgoson ym thvv. Vneniig tvvxiig sudalj baij duugarch sur???
          103.26.193.189
          Мэдэгдсэн Хариулах
  • Unshigch 2017-10-01 11:21:35
    Bayarlalaa ajliin undur amjilt husch az jargal sain saihniig husii ee
    103.26.194.119
    Мэдэгдсэн Хариулах
  • oyun 2017-10-01 11:02:25
    баярлалаа,бүлээн дулаан үгтэй мэндчилгээ илгээсэнд!!!Танд ажлын өндөр амжилт хүсэн ерөөж байна
    202.21.120.204
    Мэдэгдсэн Хариулах
  • ender nastan / erchimhkuchnii/ 2017-10-01 06:02:57
    Mash ukh bayarlalaa . Erenhkiilegch maani bidend ereeliin saikhan ug hkelsend ajild ni amjilt hkusie, odoo tetgebrii...
    122.201.21.135
    Мэдэгдсэн Хариулах