Яаруу таамаг ба ядарсан арга

Энэ сарын 25-ны өдөр МАН-ын IX Бага хурал хуралдаж гишүүдийн дийлэнх нь У.Хүрэлсүхийг дэмжиж, Ерөнхий сайд хэн болох бэ гэсэн асуултад хариулт өгөв.  Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарыг дэвшүүлэхээр шийдвэрлэж, Бага хурлын хэлэлцсэн юм. Бага хурлын санал хураалтад санал хураалтад МАН-ын 294 гишүүн оролцож, үүнээс Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх 63.9 хувь, Ө.Энхтүвшин 34.4 хувь, Н.Энхболд 1.7 хувийн санал авсан юм. Ингэснээр дараагийн Ерөнхий сайдад Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нэр сонгогдсон юм.

Тэгвэл Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг ирэх сарын 5-ны өдөр томилно. Тухайлбал, намрын чуулган нээлтээ хийх өдөр Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад батламжилна. Ингэж байж Ерөнхий сайдын ажил үүрэг батжиж, үйл хэргээ эхлүүлнэ. Мөн танхимаа бүрдүүлэх учиртай.

Гэтэл Бага хурлын дүн гарснаас хойш Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, У.Хүрэлсүхийн байгуулах Засгийн газрын дүр зураг, дараагийн сайд нарын нэрс тодорхой боллоо, ил боллоо гэх мэт таамаг, худал мэдээлэл зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах боллоо. Цахим орчинд ч тархаад байна. Мөн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад оролцсон гишүүд сайд болох гэж байна гэсэн мэдээлэл ч цацагдаж эхэлсэн. Өөр бусад гишүүд ч сайд болох тухай яриа гарч байна.

Угтаа бол Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа өөрийн танхимд ажиллах сайд нарын нэрийг УИХ-аар хэлэлцэж батлах учиртай. Зарим сайд нар тодорсон, зарим нь тохиролцож байгаа гэх мэтээр таамаг дэвшүүлж худал мэдээлэл гаргах нь хэнд ашигтай бэ. Юунд хэрэгтэй бэ.

Энэ таамаг, худлаа мэдээлэл санаандгүй юм шиг хэрнээ санаатай хэн нэгний захиалгат мэдээлэл байхыг үгүйсгэхгүй. Учир нь одоо

Шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх, цаашид хийх ажил гээд нийгэм, эдийн засгийн хувьд маш их хүлээлт үүсгээд байгаад учраас тэр.

Магадгүй дараагийн Засгийн газрыг олон нийтэд таагүй байдлаар ойлгуулах, төөрөлдүүлэх зорилго агуулсан байхыг үгүйсгэхгүй. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэгчээр байгуулагдаагүй байгаа Засгийн газрыг бүтэц бүрэлдэхүүнийг ингэж ярих нь хэр зохистой бэ. Нөгөө талаараа Шинээр байгуулагдах Засгийн газрын нэр хүндэд халдаж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Хатуухан хэлэхэд, яаруу таамаг ба ядарсан арга гэгч л болоод байна.

Д.Болор

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.