Автотээврийн албан татварын 22.4 тэрбум төгрөг төвлөрчээ

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах Төв комисс өнөөдөр хуралдлаа.  

Нийслэлийн Татварын газраас энэ сарын 27-ны өдрийн байдлаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 22.4 тэрбум буюу 88.12 хувь, агаарын бохирдлын төлбөр 950 сая буюу 92.93 хувь, авто зам ашигласны төлбөр 9.7 тэрбум буюу 86.79 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Мөн 353534 тээврийн хэрэгсэл буюу нийслэл хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 88.12 хувь нь хамрагдсан байгаа талаар комиссын гишүүдэд танилцуулав.

Хурлын үеэр Ерөнхий менежер Т.Гантөмөр тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн Татварын газрын удирдлагуудад даалгалаа. Мөн байгууллагууд хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах, 2018 оны татвар төлбөр хураалтын ажлын зохион байгуулалтыг сайжруулах, онлайн төлөлтийг туршиж нэвтрүүлэх, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжоор хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар болгов гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нийтийн ТЭЭВЭР 2017-09-30 07:19:37
    Нийтийн тээвэр гэж Төр Засаг нь Монголчуудыг хэрхэн доромжилдгийн харуулсан нэг нээлтэй хэлбэр байна аа, Өглөө ,орой парк руу явж байгаа нь гээд хоосон давх...