21 аймгийн 3х3 Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн болно
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо ирэх 04-ны өдрөөс эхлэн 21 аймгийн 3х3 лигийн тэмцээнийг зохион явуулахаар болжээ.

Тэмцээн 21 аймгийн шигшээ багийн тамирчид болоод нийслэлийн бүсийн 9 дүүргийн нийтдээ 32 эрэгтэй эмэгтэй багуудын хооронд болох аж. Тэмцээнийг олон улсын Фиба 3х3 холбоотой хамтран зохион явуулах бөгөөд тэмцээнд оролцогч тамирчин тус бүр 3х3-ын албан ёсны дэлхийн чансааг олгох юм байна.

Мөн тэмцээнээс шалгарсан шилдэг хоёр баг ирэх улирлын Фиба 3х3 европийн цуврал гранпри тэмцээнд оролцох эрх олгоно.

21 аймгийн 3х3 үндэсний лигийн тэмцээнд:
  • Баруун бүс-Баян-өлгий, Увс, Ховд, Говь-алтай, Баянхонгор, Хан-уул, Сонгино Хайрхан, Баянгол дүүргүүд
  • Зүүн Бүс- Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Багануур, Багахангай, Налайх дүүргүүд
  • Хангай Бүс – Завхан, Архангай, Булган, Хөвсгөл, Орхон, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүд
  • Төвийн Бүс – Төв, Сэлэнгэ, Дархан, Дундговь, Өмнөговь, Баянзүрх дүүрэг гэсэн дөрвөн хэсэг болон өрсөлдөх юм.
     
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.