ЗГ-ын гишүүнээр салбараа мэддэг хүнийг томилох зарчим барьж байгаа гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэж 100 хувь дэмжлээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн барьсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжсэн хариу ирүүлсэн. УИХ-ын дэгийн тухай хуульд тусгаснаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнөөс гурав хоногийн дотор Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэх ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 2-нд нээлтээ хийж, ирэх пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг батламжилна. Үүний дараа Засгийн газрын гишүүдийг нэн даруй томилно гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ. Хоёрдугаарт, төсвийн тухай асуудал ярьсан. Ерөнхий сайд, Сангийн сайд, Засгийн газар өргөн барьсан төсвийг үзээд нэмж өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл цаг алдахгүй хэлэлцээд хуулийн хугацаанд төсвийг батална” гэв.

Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Цаашид Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ шийдвэрлэхдээ ямар зарчим барих вэ?

-Шинээр сонгогдох Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх Бага хурал дээр хэлсэн үгэндээ “Бүтцийн өөрчлөлт хийхгүй. Төрийн албан хаагчдаар оролдохгүй. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж ажиллана” гэсэн. Мэдээж бүлгийн хуралдаан, Бага хурлын үеэр ямар шаардлага хангасан хүнийг Засгийн газрын гишүүнд томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцсэн. Олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, тухайн салбарыг маш сайн мэддэг хүнийг томилох үндсэн зарчим баримталж байгаа.

-Шинээр сонгогдох Ерөнхий сайд ОУВС-гийн хөтөлбөр, бондын өрийн талаар хэрхэн ажиллах вэ?

-Шинээр байгуулагдах Засгийн газар өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ажиллана. Намын Бага хурал дээр ОУВС-гийн хөтөлбөр, бондын асуудлыг тодорхой ярьсан. Энэ талаар Ерөнхий сайдад нэр дэвшигч УИХ-ын чуулганы хуралдааны үеэр тодорхой хэлэх байх.


П.Гоо
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • boli doo 2017-09-29 11:30:50
    Baagii avraga salbaraa sain meddeg geh gd bn uu
    103.57.93.183
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-09-29 10:16:04
    Bugdiig ni solij baij l namiin ner dahin sergene shuu. Solihgui uldeeh l yum bol 60 terbumiin asuudal duusahguyi shuu
    183.81.169.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-09-29 09:27:34
    Solikh kheregtei. Ter tusmaa ter 60 terbumiikhniig. Tegj baij alban tushaal ikh munhuur ur tavij avch boldoggyi yum bna gej oilgoj avag.
    103.26.192.157
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-29 09:14:46
    Хүрэлсүх ээ, Миеэ-н хамаатанууд болон АН-ын гишүүдээс салах хэрэгтэй шүү, Миеэ намын гишүүдээ хаяж байж сая өнхөрөөд уналаа шүү дээ
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2017-09-29 08:56:42
    Хэт их солиод байвал 60 тэр бумд хамрагдаж мөнгөөр албан тушаал авсан нөхдүүд шатаад хэл ам хийгээд бөөн юм болох байх да.
    202.72.242.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Ded said Naraa avaachee 2017-09-29 07:08:17
    Yamdiinhaa 60 terbumiin heregt Orson Gazar, heltsiin Darga Naraa soliochee aegui medleggui humuus bsn shde
    27.123.214.93
    Мэдэгдсэн Хариулах