Цэргийн цагдаагийн ажиллах журам ирэх сараас хэрэгжиж эхэлнэ

ЗХЖШ-ын даргын тушаалаар Цэргийн цагдаагийн ажиллах журам”-ыг батлан гаргажээ. Энэхүү журмыг бие бүрэлдэхүүнд танилцуулж, ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга /хошууч генерал Р.Сүхбат/, Хил хамгаалах ерөнхий газрын дарга /хошууч генерал Ц.Сэргэлэн/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ө.Энхтөр/, Онцгой байдлын ерөнхий газрын дарга /хошууч генерал Т.Бадрал/-д үүрэг болгосон байна.

Цэргийн хүрээний нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны цэргийн алба хаагчид, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургуулийн хил, Дотоодын цэрэг, Онцгой байдлын албаны сонсогчийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ий хэрэгжилтийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Цэргийн цагдаагийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь төрийн цэргийн байгууллагуудын хэмжээнд гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, Монгол Улсын хууль, “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийн заалтуудыг цэргийн хүрээ /хотхон/, анги, байгууллага, салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэхэд оршино гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.