Энэ онд агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн төсвөөс 3.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо таван тэрбум төгрөг төсөвлөсөн билээ.
Үүнээс Засгийн газрын шийдвэрээр 2017 оны өвөл гэр хорооллын шөнийн цахилгааныг тэглэхэд 3.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Түүнчлэн уурын зуухаар халаалтаа шийдвэрлэдэг байсан 50 гаруй жижиг, дунд байгууламжийг төвийн шугам сүлжээнд холбосон. Ингэснээр нийслэлийн нүүрсний нийт хэрэглээг 10 хувиар бууруулж чадлаа хэмээн албан хүмүүс ярьж буй. Мөн ирэх сарын 1-нээс зорилтот бүлгийн 4700 орчим өрхөд сайжруулсан түлш тараах аж.

Агаарын бохирдол үүсгэгч бас нэгэн хүчин зүйл нь атомашины утаа. Нийслэлд бүртгэлтэй 430 мянга гаруй тээврийн хэрэгслийн 75.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил ашигласан тээврийн хэрэгсэл байдаг аж. Тиймээс насжилтаас нь шалтгаалан ихээхэн утаа ялгаруулдаг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах юм байна.
Б.Орхон