МҮЭХ-ноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилттэй холбогдуулан нийт гишүүддээ хандан Сонордуулга хүргүүлжээ.
Уг хэлэлцээрт иргэдийн бодит цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн худалдан авах чадварыг хамгаалах, нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан. Гэвч Засгийн газрын зүгээс ОУВС-тай хамтран Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ дээрх заалтуудаа зөрчсөн хэмээн үзэж, нэмэлт хэлэлцээрийг эхлүүлсэн боловч Засгийн газар огцорсонтой холбоотойгоор хэлэлцээр удааширч байгааг Сонордуулгад дурьджээ.