
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох эсэх асуудлаар саналаа нэгтгэнэ. Үүний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдаар У. Хүрэлсүхийг томилох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Өнгөрсөн даваа гарагт МАН-ын Бага хурлаас Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон билээ. Улмаар МАН-ын дарга М.Энхболд лхагва гарагт У.Хүрэлсүхийн нэрийг Ерөнхийлөгчид нэрийг нь өргөн мэдүүлж, зөвшилцсөнөөр УИХ-ын чуулганд оруулахаар болсон. УИХ-ын Намрын ээлжит чуулган ирэх сарын 2-ны өдөр буюу даваа гарагт нээнэ. Тиймээс өнөөдөр Төрийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
П.ГОО
Оллоо.мн