Элчин сайд У Сун: Би хамгийн сайн элчин сайд байсан гэж хэлүүлэхийг хүсч байна

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун өнгөрсөн лхагва гарагт “Залуу сэтгүүлчид”-ийн холбооны сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийлээ. Уулзалтын эхэнд элчин сайд У Сун Монгол Улс БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хамтарсан судалгаа хийгдэж дууссан. Энэ хүрээнд хэлэлцээрүүд хийгдэж эхэлнэ гэдгийг дуулгалаа. Мөн БНСУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэд хэдэн төслүүд хэрэгжүүлснээр хоёр орны эдийн засгийн харилцаа сайжирна гэдгийг онцоллоо. 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон Элчин сайд У Сун асуултад хариулт өглөө. 

-ОХУ-ын Владивосток хотод Монгол Улсын Ерөнхийлөгч, БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хоёр улсын визны асуудлыг хөндөн ярилцсан. Визны асуудал дээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-Монгол, БНСУ хоёр улсын иргэд харилцан зорчих үйл явц хамгийн идэвхтэй өрнөдөг. Наймдугаар сарын байдлаар иргэдийн харилцан зорчих үйл явц өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар нэмэгдсэн байна. Оны эцэс гэхэд бидний судалгаагаар хоёр орны харилцан зорчсон иргэдийн тоо 17 мянгад хүрэх тооцоо гарсан. Үүнээс үүдэн хоёр орны шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх асуудал нэн тэргүүний шийдвэрлэх асуудал болоод байна. Энэ асуудлыг Засгийн газартаа уламжлахаар ажиллаж байгаа. 

Энэ оны эхний найман сарын байдлаар манай элчин сайдын яаман дээр виз хүссэн 83 мянган хүний материал ирсэн. Өнгөрсөн оныхоос хоёр дахин өссөн. Гэтэл манай элчин сайдын яам орон тоогоо ганцхан хүнээр л нэмсэн. Мөн визны материал хүлээж авдаг байгууллагынхаа тоог нэгээр нэмж найм болгосон. Солонгос Улс гадаад орнуудад 150 элчин сайдын яамтай. Эдгээр орнуудаас 36 мянган иргэн хараар амьдарч байгаа. Үүнээс 10 гаруй мянга нь Монгол иргэд бий. Иймээс хүмүүсийн харласан иргэдийн асуудлыг яаралтай шийдэх шаардлага үүссэн. ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзалт хийсэн Энэ үеэр Х.Баттулга Ерөнхийлөгч БНСУ-ын Ерөнхийлөгчид хоёр улсын хооронд визгүй болгоё гэсэн санал тавьсан. Солонгосын Засгийн газраас Монгол Улсын хараар амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдсэний дараа энэ асуудлыг ярина гэсэн. Иймээс элчин сайдын яамнаас хийж чадах зүйл бол аль болох олон хүний мульти визтэй болгох зорилго тавьсан. БНСУ жил бүр 16 орноос гэрээний ажилтан авдаг. Хөдөлмөрийн гэрээний хүрээнд тухайн улсаас авах ажиллах хүчний тоог заасан байдаг. Энэ жилийн хувьд Монголоос 1700 ажиллах хүчнийг авна. Гэхдээ энэ тоо нь өнгөрсөн жилийнхээс 1100 хүнээр буурсан үзүүлэлт юм. Яагаад гэвэл өнгөрсөн жил Монголоос 2800 хүнийг авахаар байсан ч хөдөлмөрийн гэрээгээр явсан хүн нь 1050 байсан. Тиймээс квотдоо хүрч чадаагүй тул энэ жил авах хүний тоо хасагдсан. Энэ жилийн 1700 хүний квотыг бүрэн дүүрэн ашиглах үүднээс Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай нягт хамтарч ажиллаж байна.

Энэ оны эхний найман сарын байдлаар манай элчин сайдын яаман дээр виз хүссэн 83 мянган хүний материал ирсэн. Өнгөрсөн оныхоос хоёр дахин өссөн.

-Солонгос ажил олгогчдын зүгээс Монгол ажилчдад ихэвчлэн ямар шаардлага тавьдаг вэ? 

-Гэрээгээр явж байгаа хүмүүс тухайн компанидаа илүү ажилч хөдөлмөрч хандаж сайхан сэтгэгдлийг төрүүлэх хэрэгтэй. Солонгос ажил олгогчдын зүгээс Монгол ажилчид цаг барьдаггүй, архинд дуртай, ажлаа болж өгвөл муу хийдэг гэх мэт дутагдлыг хэлдэг. Монгол ажилчдын  тухай энэ бодол  Солонгосын ажил олгогч нарын тархинд сууцан байдаг. Тэгэхээр гэрээгээр очиж ажиллаж байгаа иргэд сайн ажиллаж, тухайн улсын хуулийг биелүүлээд явах юм бол дараа дараагийнхаа хүмүүст боломж олгож байна гэсэн үг. ХНХЯ-ынхантай уулзах үеэрээ гэрээний ажилчдыг Солонгос руу явахаар өмнө тухайн улсын соёл ёс заншлын талаар элчин сайдын яаман дээр сургалтад суулгадаг талаар ярилцсан. 

Солонгос ажил олгогчдын зүгээс Монгол ажилчид цаг барьдаггүй, архинд дуртай, ажлаа болж өгвөл муу хийдэг гэх мэт дутагдлыг хэлдэг.

-БНСУ-аас Монгол Улсын ХАА салбартаа хамтран ажиллах тэр тусмаа мах импортлох чиглэлээр баримталж байгаа бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажил байгаа юу? 

-Монгол МАА орон. Иймээс махаа экспортлох сонирхолтой байдаг. Солонгос иргэд хонины махнаас илүү үхрийн маханд дуртай. Австарли, АНУ-аас энэ хэрэглээгээ хангадаг. Монгол Улсын хувьд мах гаргахад боловсруулах тал дээрээ асуудалтай. Бас шүлхий өвчин. Иймээс махаа боловсруулах тал дээр Монгол Улс анхаарах юм бол мах экспортлоход асуудалгүй байх. 

Солонгост хараар амьдарч байгаа 36 мянган иргэн байгаа.

-Элчин сайдын яамнаас найман байгууллагад виз олгох эрх өгсөн. Эдгээр газруудын ажилчдын ёс зүйн асуудал иргэдийн бухимдлыг төрүүлдэг? 

-Виз мэдүүлэхэд үнэ төлбөргүй. Дээрх найман байгууллагыг ажлуулснаар иргэдэд хүндрэлгүй байхыг бодолцсон. Элчин сайдын яаманд өдөртөө 600 хүний материал ирдэг. Найман байгууллагыг ажиллуулаагүй бол өдөр бүр дээрх тооны иргэд Солонгосын элчин сайдын яамны гадаа дугаарлана. Найман виз хүлээж авах байгууллагаас гурав нь Монгол тав нь Солонгос компани байгаа. Намайг анх элчин сайдаар ирэхэд гуравхан компани байсан. Ингээд өнгөрсөн хугацаанд найм болгон нэмсэн. Иргэдийн визийг хүлээн авахад чирэгдэл багатай байхыг бодож эдгээр компаниудыг нээсэн. Виз мэдүүлдэг байгууллагуудад иргэдэд ая тухтай, чирэгдэл багатай үйлчлэхэд анхаарч ажиллахад анхаарч ажиллах сургалт явуулна. Монголд дахь элчин сайдын яамдуудаас хамгийн ачаалал ихтэй нь манайх. Гэхдээ элчин сайдын яамны зүгээс иргэдийг виз мэдүүлэхэд илүү тав тухтай, чирэгдэл багатай үйлчилгээ үзүүлдэг болох талд анхаарч ажиллана гэдгээ амлаж байна аа. 

Миний хамгийн хүсч байгаа зүйл бол Монголд ажиллаж байсан элчин сайдуудаас хамгийн сайн элчин сайд байхын хүсдэг. Монголд хайртай, Монголыг гэсэн сэтгэлтэй элчин сайд байсан гэдгээ харуулахыг хүсдэг. 

-Гэрээгээр ажиллаж байгаа Монгол иргэдэд Солонгос улсад ажиллаж байгаа байгууллагадаа мэргэшиж, мэргэжлийн үнэмлэхтэй болох боломж бий юу?

-Гэрээний ажилчдад мэргэжлийн үнэмлэх олгодог болох талаар хоёр орны Засгийн газар ярилцаж үзсэн. Мэргэжлийн үнэмлэх олгох талаар шийдвэрлэгдсэн асуудал одоохондоо байхгүй.  
 

П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • НЭР ХҮНДЭД ДУРТАЙ ХҮН БАЙНА ДАА 2017-09-30 07:42:25
    бУСАДДТАЙ ӨӨРИЙГӨӨ ХАРЬУУЛДАГ,БАС БУСДААС ИЛҮҮ БОЛОХ ГЭСЭН Л Манай зарим Монголчуудтай төстэй зантай нөхөр байна ,
  • juju 2017-09-30 02:35:08
    Tand bayarlala.mogolchuud bidnii toloo ih zuil hiigeerei.Solongos oron bidmiig uneheer tejeej baigaa shu
  • zochin  2017-09-29 04:26:54
    solngos xelnii bagsh solongosd master bolson xund yagaad xungulttei vizaa dardaggui said yum bol solongoschuud manai ulsad suugaa ene elching solij ogooch
  • зочин 2017-09-29 03:22:05
    36000 их тоо шүү бие биендээ гай болох юмдаа