Өнөөдөр зүрхний эмч нар Сүхбаатарын талбайд ажиллана

Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгээс дэлхийн зүрхний өдөрт зориулж эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Есдүгээр сарын 29-нийг дэлхий нийтээрээ “Дэлхийн зүрхний өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрөөр Д.Сүхбаатарын талбайд Улсын гуравдугаар төв эмнэлэг, нийслэлийн зургаан дүргийн эмч нар зүрхний даралт үзэж, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар үнэ төлбөргүй  мэдээлэл, зөвлөгөө өгөх аж. Зөвлөгөө 12.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх юм байна.

Өдөрлөгийг ЭМЯ, Улсын гуравдугаар төв эмнэлэг, “ХААН” сан, нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын зүрхний холбоо хамтран зохион байгуулах гэнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.