Сонирхогчдын бодибилдингийн ДАШТ Улаанбаатар хотод болно

Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнийг ирэх сарын 3-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Монголд анх удаа зохион байгуулах тус тэмцээнд 134 орны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг Дэлхийн Бодибилдинг Фитнессийн холбооны албан ёсны төлөвлөгөөт тэмцээн бөгөөд сонирхогчдын бодибилдингийн хамгийн том арга хэмжээ юм.

Тэмцээнд 400 гаруй тамирчин оролцох бөгөөд гурван өдрийн турш залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудаа тодруулах юм байна. Мөн эрэгтэй, эмэгтэй фитнес, бодибилдинг модель, Үнэмлэхүй аварга буюу Mr.Universe 2017 шалгаруулах аж.

Тэмцээнийг ДБФХ-ноос олгосон эрхийн дагуу Монголын Бодибилдинг Фитнессийн холбоо зохион байгуулна.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.