Өнөөдөр мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр
2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрээр ЮНЕСКО жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон зарласан юм. Улмаар  дэлхий нийтээрээ энэ өдрийг хоёр дахь удаагаа тэмдэглэж байна.

Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр нь 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилт”, түүний 16.10-д заасан олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хангах, хүний суурь эрх, эрх чөлөөг хамгаалах зорилттой онцгой хамааралтай.  Мэдээлэл олж авах түгээмэл эрх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний чухал хэсэг болох мэдээлэл хайх, мэдээлэл хүлээж авах эрхтэй салшгүй холбоотой юм.

Үүнийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйл,Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пактын 19-р зүйлд заасан байдаг байна. 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.