Дөрвөн иргэний амь насыг аварчээ

Өчигдөр буюу есдүгээр сарын 27-ны өдрийн 18 цагт Хэрлэн голд автомашинтайгаа суусан, усанд осолдох гэж байна гэсэн дуудла Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн ахлах дэслэгч Д.Ганболд захирагчтай 4-р салаа ажиллаж дөрвөн хүний амийг аварсан байна.

Багануур дүүргийн иргэн Ч /32 настай/ найз иргэн Б, ихэр охидын хамт /9 настай / Рajero-60 маркийн автомашинтай Согоот гэх газар руу айлд очихоор гарамгүй газраар гол гатлах гэж байгаад 50 метр орчим урссан байна. Улаан эрэг гэх газрын 7-р худгийн цүнхээлд автомашин нь усанд далд орж, өөрсдөө автомашин дээрээ гарсан байсныг тус хэлтсийн бүрэлдэхүүн шуурхай ажиллан иргэдийг болон автомашиныг уснаас татаж гаргажээ.

Иргэд цаг, зам товчлох зэргээр автомашинтай гол ус гаталж эрсдэлд өртөх тохиолдол гарсаар байна. Иймд иргэд гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүр, гарамаар зорчиж аюулгүй байдлаа хангахыг НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-09-28 07:31:12
    ихэр охидын заяа тушиж дээ энэ мэдээг тв9- ийн хэлгуй ганбаяр шулсэндээ хааж ухэлгуй дамжуулаарай мен алчилсан нам биш ардчилсан нам гэж хэлж байл даа
  • ouoa 2017-09-28 06:49:49
    ГИШҮҮНЧЛЭЛ АРХИВ НҮҮР Улс төр Нийгэм Эдийн засаг Дэлхий дахинд Боловсрол Спорт Урлаг Технологи ...
  • lion 2017-09-28 06:33:00
    chi ymar Mangar gar be dandaa Munguur bitgii yumiig shidej bai xumuus uxex gej baixad balai yum bichij baixiin
  • зочин 2017-09-28 06:11:14
    Зарим дуудлага мэдээллийг төлбөртэй болговол ард иргэд яасан их баярлах бол. тухайн хүний буруутай үйлдэл бол шууд төлбөр бичээд тооцоо хийгээд авраад, хамгалад...
  • зочин 2017-09-28 05:53:49
    Аль эсвэл Зөрчлийн тухай хуулиар мөнгөн торгууль өндөр хэмжээгээр ногдуулж хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Түрүүчийн төлбөртэй холбоотой саналыг хэн устгав. ...
  • Зочин 2017-09-28 05:47:05
    Иргэдээ та нар болиочээ. Гамшиг осол, гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж сэргийлэх талаар хэлж ярьсаар байтал ингэж амь насаа алдах үйлдэл хийгээд байх юм.