Монголбанк жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ

Монголбанкны Судалгаа–статистикийн газар жижиг дунд үйлдвэрлэлийн  санхүүгийн асуудлууд болон  түүнийг хэрхэн шийдвэрлэх талаарх судалгааны  дүнг  судлаач, эдийн засагчдад танилцуулж  хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлэгт   Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, төрийн  байгууллагууд, их, дээд  сургуулийн эрдэмтэн багш нар,судалгааны байгууллагууд, нийслэлийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжигчид, банкны  эдийн засагч гээд  50 гаруй хүн оролцов. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус хэлэлцүүлэг энэ жил тусгайлсан судалгаа явуулж, дүнг танилцуулж  байгаагаараа онцлог  болов.

Монголбанкны Судалгаа–статистикийн газрын захирал Д.Ган–Очир “Бид жижиг дунд бизнес эрхлэгчдэд  санхүүгийн талаас ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна гэдэгт анхаарал хандууллаа. Олон талаас  судалж үзсэн.  Цаашлаад төр, засгийн зүгээс  бодлогын ямар арга хэмжээ авах вэ гэдэгт дүгнэлт хийлээ. Түүнчлэн төрөөс ямар дэмжлэг үзүүлж ,  мөн үр дүн нь ямар байгааг тодорхойлох зорилгоор    хэлэлцүүлгийг явуулж байна” гэв.

Монголбанкнаас хийсэн энэ удаагийн судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг хэд хэдэн зорилготой. Тухайлбал, судалгааны дүн, хэлэлцүүлгийг  тус  салбарынхан  хэрхэн хүлээж авч байна вэ.  Түүнд  үндэслэн  ямар зөвлөмж гаргах вэ.  Салбарынхан санал бодлоо солилцож ямар нэгэн шийдэлд хүрч шийдвэр гаргах  ач холбогдолтой юм. Судалгаа, гарц гаргалгаа, шийдэл, шийдвэр гэсэн алхмыг хийж буйгаараа онцлог боллоо.

Монголбанк нэг талаас бодлого боловсруулагч байгууллага,  нөгөө талаас судалгааны төвийн институт.  Энэ утгаараа жижиг дунд үйлдвэрлэлийн судалгаан дээр үндэслэн зөвлөмжүүдийг гаргах,  түүнийг Засгийн газрын бусад байгууллагуудад хүргүүлэх нэг ёсондоо гүүр болж ажилладаг. Энэхүү үүргээ биелүүлж буйн тод илрэл нь жижиг, дунд үйлдвэрлэгчдийн санхүүгийн тулгамдсан асуудлыг шийдэх зорилго бүхий хэлэлцүүлгээр илэрч байна. Монголбанкнаас  өн­гөрсөн хугацаанд олон судалгаа явуулсан.  Ин­гэхдээ үр дүн ижил бай­гааг өөрчилж бод­логын төвшинд авч хэрэг­жүүлэх, түүнээс  гарах бодит үр дүнг харах шаард­лага хэрэгцээ байна гэдэг асуудлуудыг  хэлэл­цүүлгийн үеэр хөндлөө.  Эцэст нь энэ чиглэлээр цаашид  холбогдох яам, тамгын газрууд, төрийн байгууллагуудад  төсөл,  санал хэлбэрээр бодлогын баримт бичгийг  хүргүүлэх ажлыг үргэлж­лүүлэн хийнэ гэдгийг Монгол банкны Судалгаа–статистикийн газрын захирал Д.Ган–Очир  онцлон тэмдэглэлээ.

 

Хэн юу хэлэв?

 

С.Дэмбэрэл /МҮХАҮТ–ын хүндэт ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат эдийн засагч/:  СУДАЛГААГ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ

 

 –Бид судлаад байх биш энэ судалгааг бодлого боловсруулагч шийдвэр гаргагчдад хүргүүлж танилцуулж байж бодит үр дүн гарна. Үр нөлөөтэй бодлогын арга хэрэгслийг хэрэглэж байж цаашид үр дүнг нь гаргадаг байх хэрэгтэй. Энэ талаас нь ажилламаар байна.
 

Б.Хажидсүрэн /Сүхбаатар дүүргийн иргэн, ЖДҮ эрхлэгч/:

 

–Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих, санхүүгийн асуудлыг зохицуулах талаас Монголбанкнаас хийсэн судалгаанд ажил хэрэг болгох, санаа сэдэл авах олон зүйл байгаад олзуурхаж байна. Бидэнд тулгамдаж байгаа асуудал нь санхүүжилт, зээл байдаг. Банкны салбарынхан биднийг дэмжиж, зээлийн хөнгөлөлт үзүүлэх юм уу, санхүүжилтийн талаас дэмжлэг үзүүлбэл бага, багаар үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст хэрэгтэй.

Зууны мэдээ
А.ХҮМҮҮНГУА

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.