“ХАНГАРДИ” ордны авто зогсоолыг шинэчиллээ
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойд зориулж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас Хангарди ордоны гаднах авто зогсоолын зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Уг ажлын хүрээнд автомашины ил зогсоолыг стандартын дагуу тохижуулж, 64 авто машины зогсоолтой байсныг нэмж 89 авто машины зогсоол болгосны дотор хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан хоёр зогсоол хийсэн байна. Мөн 71 авто зогсоолд дугуй цохигч, 20 у/м хашлага шинээр тавьж, явган хүний замыг рамптай буюу авто замын түвшинд чацуулж, налуу байдлаар хийж гүйцэтгэжээ.

Түүнчлэн шинээр 78м2 явган хүний зам, 8у/м хурд сааруулагч тавьж, нийт 205м2 талбайд зогсоолын тэмдэглэгээний ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-09-29 08:16:47
    Будаад л шийдчихсэн гэсэн үг үү тэ хамгийн гол нь хөдөлгөн баймаар даа
  • mgl 2017-09-28 18:06:56
    Turiin albaniihan uursduu mashinaa tawiad zogsooloo dvvrgehee bolichihwol ch mash ih zai garna daa...
  • больчих 2017-09-28 09:13:02
    мөнгө төлбөрөө авахаа больчих ёстой тээртэй .
  • зочин 2017-09-28 04:32:50
    будаг түрхээд шинэчилэгдсэн болж байна уу??????? яасан цаддаггүй хулхиуд вэ?
  • Гарьд 2017-09-28 04:23:09
    Хуучнаараа гарьд гээд бичиж болохгүй байна уу