Өмнөговь аймагт ширэм хайлуулах үйлдвэр ашиглалтад орлоо

"Даланзадгад ДЦС" ТӨХК-ийн "Ширэм хайлуулах үйлдвэр" өчигдөр ашиглалтад орлоо. Ингэснээр гадны байгууллагуудад захиалан хийлгэдэг метал, хар төмөр, ширмэн эд ангиудыг өмнөговьчууд өөрсдөө хайлуулж дахин боловсруулан хэрэглээнд нийлүүлэх боломжтой боллоо.

Даланзадгад ДЦС нь жилд 50 тонн ширэм хэрэглэдэг ба энэ өдрөөс эхлэн өөрсдийн хэрэглээний ширмээ хайлуулах боломжийг бүрдүүлж байна. Цаашид өөрсдийн хэрэглээгээ хангахаас гадна бусад сумд, аймагт нийлүүлдэг болж үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ үйлдвэрийн удирдлагууд онцолж байлаа. Даланзадгадын ширэм хайлуулах үйлдвэр нь цагт нэг тонн ширэм хайлуулах хүчин чадалтай аж.

Тус үйлдвэр байгуулагдсанаар 15-20 байнгын ажлын байр бий болж байна. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • yildber her zereg ajillagaataigaas saltg 2017-09-28 10:51:38
    ene tiim tom yildber bis boltoi!sirem heregtei syy!!!ynen l baigaa daa!!halyyn zyyhaach siremnii yildber gej yarih hymyys manaid elbeg bna daa?
  • авилгач 2017-09-28 07:39:23
    Авилгачдад муу мэдээ байна даа. Цөөхөн хэдэн тэрбумаар монголоо зуухаар хангачих үйлдвэр байгуулж болох л байсан. Их мөнгө хурдан халааслагчид ширэм хэрэггүй
  • иргэн 2017-09-28 07:27:37
    хар мэдээг баясгалантай дамжуулдаг тв9-ийн хэлгуй ганбаяр энэ мэдээг шулсэндээ хахаж ухэлгуй дамжуулаарай мен алчилсан нам биш ардчилсан нам гэж хэлж сураарай
  • зочин 2017-09-28 07:20:47
    Т өр төмрийн үйлдвэр байгуулна гэж 40 жил ярьсаар байтал Өмнөгновьчууд барьчих шивдээ.
  • Aagii 2017-09-28 04:03:44
    Amjilt