Залуу найрагчдын чансааг тодорхойлдог “Цагаан Уул” наадам болно

Гэгээн хайрыг магтан дуулагчид жилдээ нэг хуран цуулдаг хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадмыг 19 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. 1991 оноос хойш тасралтгүй, уламжлал болгон зохион байгуулагдаж байгаад яруу найрагчид, яруу найраг сонирхогчид талархалтай байдаг. Уг наадам нь залуу яруу найрагчдыг төрүүлэхэд томоохон түлхэц өгдөг гэдгийг хэлэх хүн цөөнгүй байдаг билээ.

Наадмын хамрах хүрээ улам өргөжиж нийслэлийн яруу найрагчдаас гадна 21 аймаг, 330 сумын  уран бүтээлчид оролцдог болсон. Орон нутгийн яруу найрагчид оролцдог болсон нь энэхүү наадмын чанар чансааг улам нэмэх болсон.

Уг наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр тус тус шалгарсан нь энэхүү наадмыг ямар үнэ цэнэтэй болохыг улам тод томруун харуулж буй юм.

Залуу шүлэгчдийн аяны дөрөөнд сүү мялааж, Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглах залуу авьяастнуудыг төрөн гарахад үнэтэй хувь нэмрээ оруулдаг “Цагаан Уул” наадмын эхний шалгаруулалт ирэх сарын 10 хүртэл явагдана.

Харин наадмын сүүлийн шалгаруулалтыг ирэх сарын 13-ны өдөр МҮОНТ-ээр шууд дамжуулах юм байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Yabyyhylan Gaitab nar sig nairagchid hys 2017-09-28 11:11:00
    yaryy nairagchid gedeg chini yaryy tod baidag yum!eneegiin yaryy nairagch nar bol tod gyalalzaj chadahgyi bnaaa!Lhamsyren gyai,Chedendorj sig,Choinom,Nyamdorj,...