Аялагч Ч.Мөнгөндалайд нэг өдрийн хоолны мөнгөө хандивлалаа

Хөгжлийн бэрхшээлтэй ч хүн хичээвэл хүссэн бүхнээ хийж чадна гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж байгаа залуу бол Ч.Мөнгөндалайюм. МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клубынгишүүн Ч.Мөнгөндалай зургаадугаар сарын 7-нд баруун хязгаараар 5500 км-ын урт аялалдаа гарсан билээ. Тэрээр 2000 гаран км зам туулан Завхан аймгийн Улаангом хотод өнөөдөр ирсэн байна. Энэхүү урт замыг туулахад мөнгө санхүүгийн хэрэгцээ их хэрэг болох нь мэдээж. Түүнд ч энэхүү бэрхшээл тохиолдож байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө хоолны ч мөнгөгүй болсон гэсэн мэдээ ирсэн. Тиймээс Монголын Залуучуудын Холбооны залуус нэг өдрийн хоолны мөнгөө түүнд хандивласан байна.

Замд бартаа саад ихтэй байгаа хэдий ч түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд аялалаа цааш үргэлжлүүлж зорьсон зорилгодоо хүрэхийн тулд хичээсээр явна. Багадаа эцэг, эхээсээ өнчирч, хэл ярианы бэрхшээлтэй болсон ч спортоор хичээллэн, түүнийхээ үр шимийг бусадтай хуваалцаж яваа энэ залууг дэмжиж, түүний аян замын зардалд хандив өргөхийг уриалж байна.

Түүнд чин сэтгэлийн хандив өргөхийг хүсвэл Төрийн банкны 104400224360 гэсэн дансанд хандаж болох ажээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.