“Л.Эрдэнэчимэг”-ийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
Өмнөх парламентад Л.Эрдэнэчимэг нарын гишүүнийн санаачлагаар Тамхины хяналтын тухай хуулийг баталсан. Үүний дараа Л.Эрдэнэчимэг гишүүн энэ хуулийг бараг л өөрийн юм шиг өмчилж байв. Бүр энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг тас цохиж, Тамхины хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан О.Баасанхүүг  “Би наад хуулийн чинь санаачлагч нь. Чи нэмэлт өөрчлөлт  оруулах хуулийн төслөө тат” хэмээж байсан удаатай. Гэвч эрхэм гишүүн сонгуулийн өмнөхөн Төрийн ордонд тамхилж, ёс бус үйлдэл гаргаснаараа “өөрийн” хуулиа зөрчиж, олны дургүйцлийг хүргэсэн. 

Тэгвэл эрхэм гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг хуулийг энэ парламент өөрчлөлт оруулах нь ээ. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Тамхины хяналтын суурь конвенцид нийцүүлэн хуулийн зарим нэр томъёог тодорхойлох, тамхины сав баглаа боодлын эрүүл мэндийн анхааруулгын хэмжээг өөрчлөх, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн хариуцлагыг сайжруулах, тамхины ургамал тариалгыг хориглох, тамхины онцгой албан татварын хэмжээг өсгөх, байгууллагын дотоод орчныг тамхигүй орчин болгох, хууль бус худалдааг хориглох, гаалийн зарим хяналтын бүсээр тамхи импортлох, экспортлохыг хориглох зэрэг асуудлыг тусгажээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр санаачилжээ. 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine