Өдөртөө бага зэрэг дулаарна

-Өнөө маргаашдаа  ихэнх нутгаар хур тунадас орохгүй,  өдөртөө бага зэрэг дулаарна-


Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 градус дулаан байна

Нутгийн баруун хэсгээр  үүлшинэ.Бусад нутгаар  багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус , говийн бүсийн өмнөд  хэсгээр 15-20 градус,Говийн бүсийн хойд хэсэг,Увс нуур болон  Их нууруудын хотгороор 8-13 градус бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.