11 байршилд ус зайлуулах шугам тавьжээ

Улаанбаатар хотын ард иргэдийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хэрэгжүүлэх төслийн хүрээнд борооны ус ихээр тогтдог 11 байршилд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийжээ. Авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийсэн 11 байршлаа “Нийслэлийн Авто замын хөгжлийн газар”-ын ажлын комисст хүлээлгэн өгсөн байна.

Авто замд борооны ус зайлуулах шугам угсралт хийгдсэнээр авто замын зорчих хэсгийн эвдрэл багасч, насжилт уртасдаг, мөн эрчимшил ихтэй борооны улмаас зам талбайн усны түвшин түргэн зуур болон богино хугацаанд зам талбайг үерт автуулах тохиолдол ихээр гардаг. Иймд цаашид борооны ус зайлуулах шугам сүлжээ хийгдээгүй байршлуудад үргэлжлүүлэн угсралтын ажил хийх нэн шаардлагатай байна гэж Геодези, Усны барилга байгууламжийн газраас мэдээллээ.

Авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийгдсэн 11-н байршил

  1. Чингэлтэй дүүргийн 6-н буудлын автобусны зогсоол орчимд авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил.
  2. Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо Баянхошуу орчмын авто замын эргэлт дээр ус зайлуулах шугам угсралтын ажил.
  3. Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо 1-р хороолол 23а байр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил.
  4. Сүхбаатар дүүрэг, 5-р хороо “Өгөөж- Чихэр боов” ХК-ний замын урд талын 39-р байр орчмын зам талбайд борооны ус зайлуулах шугам угсралтын ажил.
  5. Чингисийн өргөн чөлөө – Ажилчдын гудамжны уулзвар орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил.
  6. Гермесийн зүүн талын 017, 018, 019 дүгээр байруудын дундах зам талбайн борооны ус зайлуулах шугамын ажил.
  7. Гадаад хэргийн яамны баруун талын уулзварын ус тогтдог хэсгийн авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил.
  8. Баянгол дүүрэг 17-р хороо, Нарны замын баруун хэсэг 1000 авто машины зогсоолын арын замд шугам угсралтын ажил.
  9. Чингэлтэй дүүрэг далан давхарын урд талын авто замын борооны ус зайлуулах шугамын ажил
  10. Авто замчдын гудамж, Сэлбэ гол дагуух авто замын борооны ус зайлуулах шугамын ажил /Буян компанийн зүүн талын зам/
  11. Замын цагдаагийн газрын зүүн талын ус тогтдог байршлуудын шугам угсралтын ажил.

     

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1 2017-09-27 11:19:46
    хийнэ гэж нүд хуурсан юм байгаа. усны түвшингээ тааруулахгүй хэдэн сараасан юм хийгээд хийсэн нэр зүүгээд болоо