Гэр хорооллын хүүхдүүдэд үйлчлэх номын сантай боллоо

Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо, Баянхошуунд “Бяцхан найз” хүүхдийн номын сан нээлтээ хийлээ. Уг номын санг Солонгос Монголын харилцааг дэмжих Комекс нийгэмлэг байгуулж, иж бүрэн тохижуулсан байна.
 
Гэр хорооллын хүүхдүүдийг сурч боловсрох, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд зориулагдсан “Бяцхан найз” номын сан нэг ээлжиндээ 25 хүүхэд үйлчлэх боломжтой, 1000 орчим номын фондтойгоор үйл ажиллагаагаа эхэлж байгаа аж.
 
Тус нийгэмлэг 2012 онд Чингэлтэй дүүрэг Хайлаастад “Мөрөөдлийн номын сан”-г байгуулж байсан туршлагатай. Түүнчлэн байгаль орчин, нийгэм соёл, боловсролын салбар тэр дундаа хүүхдэд чиглэсэн олон ажил хийдэг байгууллага ажээ.




Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.