М.Энхболдын сүүлчийн “могикан”

НИТХ-ын даргад МАН-аас нэр дэвшигч Д.Баярсайхан гэж хэн бэ. Асуултынхаа хариултыг олох гэж нэлээд эрэл сурап боллоо. Мэддэгээсээ мэддэггүй, таньдгаасаа таньдаггүй нь олон юм байна. Намын даргынхаа “итгэлт нөхөр”-ийн хувиар нийслэл гэх их айлын эзэн суух гэж буй энэ эмэгтэйн талаар сонссон дуулснаа хуваалцъя.

Д.Баярсайханы талаар товч өгүүлэхэд, хувийн амьдрал хийгээд ажил мэргэжил нь олны анхаарлыг татаад байх зүйлгүй аж. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Увс аймгийн Хяргас сумын харьяат, айлын ганц oxин гэхээс өөр гоц гойд мэдээлэл алга. Харин ажил мэргэжлийн талаар сонирхуулахад, “Их баян нуур” ХХК-ийг 1991 онд байгуулж бизнест хөл тавьжээ.

Түүнээс өмнө Max консервийн комбинатад нормчин, Цэргийн худалдааны трестэд мэргэжилтэн, орлогч дарга гэх мэт албан тушаалыг хашиж байжээ. Түүнчлэн 2000 оноос СХД-ийн Засаг даргын орлогчоор ажилласан тэр үеэс улс төрд хөл тавих гараагаа эхэлсэн гэхэд болно. Түүнээс хойш 2004, 2008, 2016 онуудад СХД ээс НИТХ-д МАН-аас нэр дэвшиж гурвантаа сонгогдсон удаатай. Мөн 2008 оноос хойш нийслэлийн ЖДҮ-ийн төвиин даргаар өнөөг хүртэл ажиллаж байгаа юм байна. СХД-ээс НИТХ-д гурвантаа сонгогдохдоо хийсэн, бүтээсэн зүйл багатай, түүнийх гээд овоглочих дорвитой зүйл байсангүй. Мөн намдаа үүрэг роль багатай, санхүүгнйн боломж муутайгаас УИХ-д нэр дэвшиж байгаагүй гэсэн.

Ийм жишгээр өнөөг хүртэл намдаа үнэлэгдэж байсан Д.Баярсайхан намрын нэг л нартай өдөр НИТХ-ын даргад нэр дэвшсэн нь гэнэтийн бас содон үйл явдал болсон төдийгүй хэн хүний анхаарлыг татлаа. НИТХ-ын дарга гэдэг ямар зиндааны, ямархуу зангарагтай хүний хийчих ажил, хаших алба билээ. Бодоод бодоод Д.Баярсайханы дүр буухгүй байгааг би биш олон хүн хэлж, ярьж, сонжиж, шохоорхож, бас шоолж байна. Тэрбээр айл гэрийн сайн эзэгтэй, сайн хань, сайн ээж, сайн бизнесмэн байж болно. Эгэл монгол эмэгтэй мөнөөсөө мөн. Гэвч нийслэлийг удирдах толгой мөн үү гэдэг эргэлзээтэй. Олны үг ортой гэдэгчлэн М.Энхболдын сүүлчийн “могикан” болж нийслэлийн удирдлагад үлдэх цор ганц хүн нь ч юм билүү, хэн мэдлээ.

Юутай ч өнгөрөгч долоо хоногт НИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаанаар нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас ирүүлсэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэдэлцэж, 81.82 хувийн саналаар ажлаас чөлөөлөхийг дэмжсэнээр НИТХ-ын шинэ даргад МАН-ын бүлгээс ДБаярсайхан, АН-ын бүлгээс С.Амарсайхан нар нэр дэвшсэн. Тэд өрсөлдсөн ч хэн нь ч олонхийн санал авч чадалгүй, гишүүдийнх нь санал тэнцсэн. МАН-ын бүлгийг нийслэлд толгойлох хүнгүйдээ Д.Баярсайханыг илгээсэн үү, эсвэл боловсон хүчний хомсдолд оров уу гээд ар араасаа олон асуулт дагууллаа.

Нөгөөтэйгүүр, албан тушаалын 60 тэрбумын наймааны “зэс цухуйв” уу хэмээн хардах нэгэн байхад Д.Баярсайхан олонхийн санал авбал түүнийг Ц.Сандуй далдаас удирдаж магадгүй гэсэн хардпага ч байна. Хардах эрх хэнд ч бий. Ц.Сандуй, Д.Баярсайхан хоёрыг хамаатнууд гэх яриа ч чих дэлсээд авна лээ. Үнэн худлыг харахад тийм ч хэцүү бишээ.

Монголын мэдээ
Б.Пүрэвжав
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хүний нөөц 2017-09-28 11:58:16
    боловсрол муутай өөртөө арчаагүй хүн яаж хотыг удирдах вэ МАН боловсон хүчний хямралд оржээ тараавал таарна
  • 1 2017-09-28 10:53:45
    Ene hvnii shunal shulam shig zan 2 hend ch diildehgbi dee. enhboldiin ohinii tolgoig ergvvlj NITH-d dewshsen. odo 60 terbumin svlin naidwar
  • Иргэн 2017-09-28 05:00:00
    Энэ нэг СБ-ын хөшөөны АРСЛАН шиг авгай МАН-ын даргын ивээлд байдаг уу... МАН хүний нөөц гэж үгүй болжээ..
  • Би 2017-09-28 02:27:58
    МАН -ч ядарчдээ, ингэж доошоо орох гэж. Үнэхээр боловсон хүчиний бодлого гэж даан ч алга даа.
  • Mie-iin Utaanbaatar 2017-09-27 17:00:50
    Gadnyhaas ichiya!
  • Haid aa,hyn olddoggyi yum baih daa! 2017-09-27 16:34:23
    Myegiin syylchiin Mogikon gej goy hellee?.....
  • zochin 2017-09-27 13:19:27
    arxichin avgai shuu dee xudaldagch baixdaa nuuree nuuree xoxortol uusan buzar
  • жирийн гишүүн 2017-09-27 12:29:54
    М.Энхболдын сүүлчийн хөзөр үү? Манай дарга ч ядарч л яваа юм байна даа
  • Bayad basgan 2017-09-27 11:40:21
    Tsarai Muu bol hyree hyyhen yy orig bayad basgan iim bdag um Hyree hyyhen chin yynii hajuud hyn shyy dee
  • ХЭ ХЭ 2017-09-27 11:19:25
    МЭНКЭЭГИЙН ГОЛ ЗАН ЭНЭ Ш ДЭЭ ӨӨРТ ҮНЭНЧ БОЛ БОР ХАЛЗАН ЮУ Ч БАЙСАН БОЛНО
  • Иргэн 2017-09-27 11:16:52
    Паа лаа лаа ээймээр царай
  • сд 2017-09-27 10:31:34
    доорхи хумуусээ. гол учирни 60 тэрбүмийн газрийн наймаачинтай хобоотой учраас ард тумэн дургуй бнаа
    202.9.41.255
    Мэдэгдсэн Хариулах
  • Саура 2017-09-27 10:05:01
    Харваас хурээ гаралтай хятад хуухэн байна шуу дээ
  • Y 2017-09-27 10:04:20
    Kk durnii hongiovwe
  • Зочин 2017-09-27 09:59:21
    Баярсайхан арай биш ээ. Өөр чадварлаг хүн байдаг уу юм уу энэ намд.
  • mgl 2017-09-27 09:56:25
    sandui nohoitoj baigaa yum bna, tsaanaas uridah gesen ni todorhoi baina.
  • zochin 2017-09-27 09:52:10
    ENKHBOLD DURAK BUR ARCHAAGAA ALDAJI BAYNA DAA , BID CHINI MONGOL KHUN SONGOKH GEJI BAYGAA , YAMAR WIETNAM , KOMBODJI KHUN SONGOKH J...
  • НИТХ 2017-09-27 09:49:25
    ээж хүү 2 болжийн уу Сундуй Баярсайхан 2
  • zochin  2017-09-27 09:43:42
    aa laalaa laalaa
  • Мөн үү 2017-09-27 09:43:03
    Тэрбээр айл гэрийн сайн эзэгтэй, сайн хань, сайн ээж, сайн бизнесмэн байж болно. Эгэл монгол эмэгтэй мөнөөсөө мөн. Гэвч нийслэлийг удирдах толгой мөн үү.
  • Бат 2017-09-27 09:37:32
    Энэ хүн яагаад болохгүй гэж одоо бас нас зүс царайгаар нь ярихнээ нөгөө ардчилал энэ үү
  • zochin 2017-09-27 09:36:50
    hunii gadaad turh imij soel gej bas baih estoi shuudee tegeed ch tolgoi ni hurehgui hachin umnuudiig bolivol yasiin bolii
  • zochin 2017-09-27 09:31:07
    Yagaad nastai emegtei ner devshij bolohgui gej.A merikad 70 nas hursen Kilari klimton yurunhiilogchid orsoldoj bolood l baisan.Manaid bol hogschuulree hoishoo ...
  • Албан тушаалд царай зүс харах хэрэгтэй 2017-09-27 09:29:10
    Чухал албан тушаалд царай зүс биеэ авч явах байдал, хувийн соёлыг харж баймаар байгаам
  • соёлоо 2017-09-27 09:21:44
    МАН арай ч дээ олон сайхан залуу боловсон хүчинтэй шүү дээ ядаж нам хагаралдлаа гэхэд хот гэдэг их айлыг удирдах хүн олдохгүй байгаа юмуу НАМын дарга нараа
  • emma 2017-09-27 09:16:57
    Юун хотын дарга вэ ккк
  • zochin 2017-09-27 09:15:41
    Ailiin sain ezegte sain hun l dee. Gehdee bas jaahan ,,,,, sn haraari