Маргааш галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
Жил бүрийн 09-р сарын 28-ны өдрийг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, энэ өвчинтэй тэмцэхэд гарч буй сүүлийн үеийн ололт амжилтуудыг мэдээлж, тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдөр хувь хүн, олон нийт, төрийн байгууллагууд, засаг захиргаа хамтран нэгдэж, галзуу өвчний талаар өөрсдийн хийсэн үйл ажиллагааг сурталчлах боломж тохиодог. Галзуу өвчин түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх энэхүү арга хэмжээг ялангуяа уг өвчин нутагшмал улс орнуудад Галзуу өвчнийг хянах дэлхийн холбоо (Global Alliance Rabies Control – GARC)-той хамтран зохион байгуулдаг.
Мөн галзуу өвчний вакциныг анх удаа хийсэн, Францын химич, микробиологич Louis Pasteur-ын нас барсан өдрийг энэ өдөр хамтатган тэмдэглэдэг. Одоогоор хүн, амьтны вакцинжуулалт нь хүний өвчлөлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга зам бөгөөд энэ талын мэдээллийг олон нийтэд сурталчилж, түгээх нь урьдчилан сэргийлэх ажлыг амжилтад хүргэдэг.
Мэдлэг олго, дархлаажуул, устга
2016 онд дээрх сэдвийн дагуу олон нийтийг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх хоёр чухал үйл ажиллагааг онцолсны нэг нь 2030 он гэхэд нохойгоор дамжин халдварладаг хүний галзуу өвчнийг таслан зогсоох уриалга байлаа1. Энэхүү уриалгад ДЭМБ, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Галзуу өвчнийг хянах дэлхийн холбоо (Global Alliance Rabies Control – GARC) нэгджээ. 2017 онд тэмдэглэх “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг энэ зорилгын хүрээнд “Галзуу өвчнийг 30 он гэхэд тэглэнэ” сэдвийн дор зохион байгуулна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.