У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д орууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг УИХ-ын дарга М.Энхболдод сая өглөө.

Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай уг бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгсөн юм. Уг хариу албан бичигт

“Монгол Улсын Их Хуралд
Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын Нам нь Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.

Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлаас хүсье.


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • саак 2017-09-28 03:57:05
    их хурал ажлдаа хурдан орооч амарч суух хэрэггүй эсвэл огцор
  • Иргэн 2017-09-28 03:06:39
    Нямка, Хүрлээ, Сараа нарыг багтаа авахгүй бол огцорох л болно доо, яахав?
  • Би 2017-09-28 02:35:11
    Зөв шийдвэр байна шүү. Хүрэлсүхээ хичээгээрэй, энэ алба чинь шагнал биш шалгалт шүү. Энэ албыг яаж хашсанаас чиний болоод улсын ирээдүй тодорхойлогдоно шүү.
  • СА 2017-09-27 10:46:27
    баыр хургиэ .хурэлээ. та нымдорж сарангэрл хурэлбаатр гэх мэт хэл амний бай болсо нумийсийг багтаа авч болхгуй шуу
  • zol 2017-09-27 10:06:08
    Улс орны төлөө ажилах хүн бол Хүрэлсүх
  • Зочин 2017-09-27 10:01:16
    Ардын хүү гараад л ирнээ. Ард түмэн ч тэр ард нь байгаа улс төрчид ч тэр баяртай байгаа байхаа. :D
  • Зочин 2017-09-27 09:57:56
    Хүрэлсүх бол ерөнхий сайдад зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн хүн.
  • анаха.. 2017-09-27 09:55:46
    Одоо л нэг нам шиг нам байж, Мэргэжлийн засгийн газрыг байгуулах хэрэгтэй,
  • zochin 2017-09-27 09:54:25
    khamgiin gol ni gadny khumuusees l salji baywal bolokh ni ter
  • Zochin 2017-09-27 09:37:20
    60 terbumiin asuudliig neg tiish ni bolgoj naimnhaa ner hubdiig usguh uudnees tanhimaa 100 huvi shineer burduuleeree. Tegehgui bol ergeed l 60 terbum bosoj irne...
  • Saruul* 2017-09-27 09:21:29
    Ardiin xvvxed ardiin zasgaa baiguulax xeregtei.
  • Nandia* 2017-09-27 09:19:36
    MAN-iin ner xvnd unasan odoo sergex tsag boljee. Xvrelsvx MAN-duulj chadnaa
  • зочин. 2017-09-27 09:08:40
    МАН-ын засгийн газар одоо л итгэж болохоор болж байна даа Ерөнхий сайд тодорхой Хүрэлсүх биз дээ
  • zochin) 2017-09-27 08:49:10
    Хүрэлсүх МАН-ын хувьд намын даргаас бусад бүх өндөр албан тушаалыг туулаад гарч ирсэн туршлагатай. Тэр одоо ёстой л ир нь ханасан улстөрч болжээ. Түүнд монголын...